ЭМЯ: Шинээр 20 тохиолдол илэрч, нийт бүртгэгдсэн халдварын тоо 1195 боллоо

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Арванхоёрдугаар сарын 28-нд нийт  12828 хүнд PCR шинжилгээ хийхэд 20 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.

Арванхоёрдугаар сарын 20-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр иргэнээс коронавирус илэрсэн.

Үүний 18 нь Баянзүрх дүүргийн дэгдэлттэй холбоотой илэрсэн. Энэ голомттой холбоотой 1494 хавьтлыг ажиглаж тандаж байна.

"Тэнүүн-Огоо" компанийн хоёр жолоочоос хавьтал илэрсэн. Тэд арвуулаа салхинд гарч бөөгнөрсөн байсан. Тус компанийн 90 хүнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй.

Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 720 тохиолдол бүртгэгдсэн. Нийт өссөн дүнгээр хэлбэл, 

Улаанбаатарт 394

Сэлэнгэ аймагт 217

Орхон аймагт 25

Дархан-Уул аймагт 45

Дорноговь аймагт 32

Говьсүмбэр аймагт 4

Архангай аймагт 3

Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 1195, эдгэрсэн 824 байна. 

Сүүлийн 24 цагт 79 хүн эдгэрч эмнэлгээс гарсан.

Цэргийн төв эмнэлэг,  Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-д нийтдээ онош нь батлагдсан 361 хүн эмчлүүлж байна” гэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай