Агаар бохирдуулагч бодисын хэмжээ өмнөх оны үеэс ихэсчээ
- 2021-01-02
- Байгаль орчин
- 2
Агаарын бохирдлын хэмжээг хүхрийн давхар исэл, азотын давхар исэл, РМ10, РМ2,5 тоосонцор гэсэн түшгээмэл 4 бохирдуулагч бодисын хэмжээгээр тодорхойлдог.
2020.12.14-2020.12.20-ны 7 хоногийн мэдээгээр бага бохирдолтой ангилалд байсан.
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр дээрх 4 төрлийн бохирдуулагч бодисын агууламж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн дүнтэй байна.
Агаар бохирдуулагч бодисын хэмжээ ихэссэн шалтгаан:
1. Түлшний хэрэглээ өмнөх оны 10, 11, 12 сарын түлшний хэрэглээтэй харьцуулахад 41%-иар нэмэгдсэн байна.
2. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотой иргэн бүр гэртээ каринтилагдаж галлагаа нэмэгдсэн.
3. Монгол орны нутаг дээгүүр өндөр даралтын орон тогтвортой оршсоноос температурын инверс бүрэлдэж 700 гаруй метрийн зузаантай инверсийн давхарга тогтсон.
4. 2019 оны мөн үетэй харьцуулахад агаарын температур -5 градусаар хүйтэн, 0.1м/с-р салхины хурд бага, хур тунадасгүй байна.
НМХГ
Сэтгэгдэл (2)
Zochin (202.126.89.146)
Sonin uym barag teeveriin heregseluud yavahgui bhad..?
Zochin. (202.9.41.2)
Deer durdsanaas inbers,salhinii hurd baga,galalgaa ihesseneesl bolj baina shuudee.Er n UB-hotiig tolborttoi bolgoh heregtei.Hen durtai n selguustden amdardag bish ajiltai,oron bairtai n zohih orshin suugchiin tatbaraa tldog bolgoh heregtei um.