ХӨСҮТ: Улаанбаатарт 13 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1362 боллоо

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэгдүгээр  сарын 6-нд нийт  12200 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.

Улаанбаатарт 13 тохиолдол шинээр бүртгэгдсэн.10 тохиолдол нь Ачтан эмнэлгийн эмч, ажилчид тэдний гэр бүлтэй холбоотой халдвар. Хоёр тохиолдол нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос улбаатайгаар шинээр илэрсэн.

Нэг тохиолдол нь Голомт банкны ажилтнаас илэрсэн байна. Баянзүрх дүүргийн Кино үйлдвэрийн дэргэдэх Голомт банкаар 12 сарын 28-наас үйлчлүүлсэн иргэд харьяа шинжилгээний цэгт хандана уу.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай