“Токио-2020” олимпын нээлтэд 6000 тамирчин оролцуулж магадгүй
- 2021-01-19
- Дэлхий
- 0
Японы нийслэл Токио хотод зуны спортын XXXII наадам ирэх долоодугаар сард хөшгөө нээх ч зохион байгуулагчид гуравдугаар сард дахин хэлэлцсэний дараа эцсийн байдлаар батлахаар болсон. Тэгвэл Олон улсын олимпын хороо олимпыг зохион байгуулах хороонынхныг шийдвэрээсээ эргэж няцахгүй байхыг хүссэн. ОУОХ-ноос цар тахлын улмаас олимпын нээлтэд 6000 орчим тамирчин л оролцуулахаар тооцоолж байгаа аж.
Уг нь нээлтийн жагсаалыг 11 мянган тамирчинтайгаар төсөөлж байсан ч үүнийг хоёр дахин багасгасан нь эрсдэл багатай гэж үзэж байгаа бололтой. Харин наадмыг зохион байгуулагчид нээлтийн ёслолын үеэр хүлээх бүсэд нэг дор олон хүн бөөгнөрүүлэхээс зайлсхийхийг гол зорилгоо болгож байна. Тэгвэл тамирчдаас 4-5 хоног тутамд шинжилгээ авахаар төлөвлөсөн бөгөөд халдварын шинж тэмдэг илрээгүй байсан ч шинжилгээнд заавал хамрагдах гэнэ.
Мөн хилийн чанадаас олимп үзэхээр ирэх хүмүүсийг хүлээн авах, халдварын тохиолдол харьцангуй цөөн орноос ирснийг нь 14 хоногийн тусгаарлалтаас чөлөөлөх талаар хэлэлцэж байна.
Б.Зул
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (0)