“Moderna”-гийн хоёр мянган тун вакциныг ашиглах боломжгүй болжээ

БОСТОН. /ABC/. Массачусетс мужийн Бостон хотын эмнэлгийн ажилтан болгоомжгүй үйлдэл гаргасны улмаас хөргөгчинд хадгалагдаж байсан “Moderna” компанийн хоёр мянган тун вакциныг ашиглах боломжгүй болжээ.

Хөргөгчийг аюулгүй газар байрлуулж, дохиоллын системээр тоногложээ. Гэсэн ч эмнэлгийн ажилтан цэвэрлэгээ хийх үеэрээ санамсаргүй байдлаар хөргөгчийг залгуураас нь салгасан байна. Үүний улмаас хоёр мянган тун вакцин хэвийн горимд хадгалагдаагүй нь илэрчээ. 

Эмнэлгийн ажилтнууд хөргөгчний дохиолол ажиллаагүйн шалтгааныг олохоор ажиллаж байна. 

“Moderna” компанийн вакциныг цельсийн хоёроос найман хэмийн хооронд 30 өдөр хадгалах боломжтой аж. 

 

 

Э.Аянзаяа

Эх сурвалж: Монцамэ агентлаг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)