Мьянмар улсын нисэх хүчний дарга авлигын хэрэгт холбогджээ
- 2021-01-23
- Дэлхий
- 0
Мьянмар улсын Авлигатай тэмцэх хороо нь хээл хахууль авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр Зам тээврийн хөгжлийн яамны менежерийг шүүхэд өгчээ.
Авлигын талаар мэдээлэл хүлээн авсны дараа Иргэний нисэхийн газрын ерөнхий менежер У Со Пингэд холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлсэн гэж Авлигатай тэмцэх хорооноос мэдээлэв.
У Со Пингийг Нислэгийн хөдөлгөөний удирдлагын хяналтын газрын дарга, Агаарын навигацийн хяналтын хэлтсийн ерөнхий менежерээр ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан гэж буруутгаж байгаа юм.
Авлигатай тэмцэх хорооны мэдээлснээр яллагдагч нислэгийн зөвшөөрөл тус бүрд гадаадын агент, оператор компаниудаас 100 хүртэл доллар (134000 кят) шаардсан байна.
Ерөнхий менежер өөрийн нэр дээрх гадаадын банкны дансыг ашиглан гадаадын 12 оператор компаниас нийт 72,000 доллар (96 сая кят) хээл хахууль шаардсан гэж сэжиглэж байна.
Авлигатай тэмцэх хороо нь Авлигын эсрэг хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу 10 жил хүртэл хугацаагаар хорих ял бүхий гэмт хэрэгт холбогдуулан Янгон хотын Мингаладон тосгоны цагдаагийн газарт хэрэг үүсгэн шалгаж байгаа гэдгээ мэдэгджээ.
Авлигын эсрэг дэлхий нийтийн эсвэл болох Транспэрэнси Интернэшнл байгууллагаас 11-р сард Авлигатай тэмцэх хороог өндөр түвшний албан тушаалтнуудтай тэмцсэн, олон нийтийн итгэлийг олж авсан явдлыг сайшаажээ.
Авлигатай тэмцэх хорооны дарга 74 настай У Аун Ки бясалгалд анхаарлаа хандуулахыг хүсч байгаагаа илэрхийлээд 12-р сарын эхээр албан тушаалаасаа огцорчээ.
Одоогоор Авлигатай тэмцэх хорооны нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байна.
Эх сурвалж: www.irrawaddy.com
Сэтгэгдэл (0)