Орос орон задралын өмнөхөн
- 2021-01-25
- Нийтлэл
- 16
ЗАДАРЛЫН ӨМНӨХ ОРОС ОРОН
Шведийн парламентаас Оросыг өөрт нь хамгийн аюултай орноор зараллаа. Хориг, нефтийн үнийн доошлолт, авилга, эдийн засгийн хямрал, Украин болон Сирийн асуудал энэ орныг одоо байгаа хэлбэрээр нь удаах нөхцөлгүй гэж үнэлээд энэ нь эсвэл гадагш нь түрэмгийлэл үйлдэх, эсвэл дотооддоо иргэний дайн үүсгэх бололцоотой боллоо гэж тэд дүгнэжээ. Иймээс хөрш оронд үүсч болох аюулаас өөрсдийгөө хамгаалахын тулд зэвсэгт хүчиндээ илүү анхаарал тавих, боломжит аюулаас сэргийлэх арга хэмжээ авахаар боллоо.
Орос нь өнөөдөр хувь процентоор тооцоход цэрэгт өгч буй мөнгөөрөө дэлхийд тэргүүлж байна. ДНБ-ийхээ 4,5 хувийг батлан хамгаалах зардалд зарцуулж байгаагаар АНУ, Хятадыг хол хаяжээ. Ийм үзүүлэлтээр тэдний өмнө Хойд Солонгос л орж магадгүй. Энэ бол өнөөгийн жишгээр милитаржсан орны зэрэглэл юм. Тэгсэн мөртөө цэрэгт зарцуулж буй мөнгөний нийт хэмжээ нь Саудын Арабынхаас бага?
Өнөөдрийн Оросын задрал аль хэдийнээс нэгэнтээ эхэлсэн. 1990-ээд он эхэлж байхад Оросын цэргийн нэг нэгтгэлийн удирдагч Афганистаны дайны баатар Дудаев Чеченьд батлан хамгаалах швейцарь тогтолцоог маш богино хугацаанд буй болгожээ. Швейцарь тогтолцоо бол өрх болгоныг, иргэн болгоныг батлан хамгаалах системд хамруулж гэр оронд нь зэр зэвсэг, өөрийгөө хамгаалах бусад төрлийн тоног төхөөрөмж байрлуулсан байдаг. Бүх нийтийг өөрийгөө хамгаалах, дайсанд цохилт өгөх сургалтанд хамруулдаг. Өөртэй нь тэнцүү дайсанд хэзээ ч ялагдахгүйгээр, хэрэв өөрөөс нь хавьгүй хүчирхэг дайсанд ялагдлаа ч аймшигтай хохирол учруулж чадах хэмжээнд бэлтгэгдсэн болой. Гэвч энэ улс Аугсбэргийн гэрээгээр төрснөөсөө хойшхи 400 жилийн туршид швейцарь батлан хамгаалах тогтолцоо огт шалгагдаж байгаагүй. Дэлхийн хоёр дайн болоод өнгөрсөн хугацаанд Европт болсон олон дайн мөргөлдөөн үргэлж Швейцарийг тойрч байсан юм.
Огт шалгагдаж байгаагүй швейцарь тогтолцооны гайхамшгийг Чеченийн анхдугаар дайн батлан харуулав. Генерал Грачев ганц сая хүнтэй Чеченийг бүрэн дарахад дэлхийн хоёрдахь том арми Орост долоо хоног ихдэнэ гэж бахдаж байсан ч фронтын дайны баатрууд ялагдаж Дудаевийн залгамжлагч террорист Яндербиевийг Москвад урин хэлэлцээ хийгээд бараг бүрэн тусгаарласан Чеченийн ерөнхийлөгч болохыг зөвшөөрөөд цэргээ татав. 13 настай хүүхэд подволоос минимотоор буудаж долоон танк устгаж байсан гэдэг.
Оросоос де-факто тусгаарлаж чадсан Яндербиев-Масхадовын дэглэм дө-юри тусгаар тогтнолыг алан хядлагаар олж авна гэж олон газар террор үйлдэж Орос орныг донсолгожээ. Үүний хариу ч чанга ирсэн. Чеченийн хоёрдугаар дайн хэрэг дээрээ геноцит болж хувирав. Фронтын дайн хийсэн учраас хүүхэд эмэгтэйчүүд, эмнэлэг сургууль хамаагүй болсон юм. Чухам үүний дүнд ч бараг хэний ч таньдаггүй байсан Путин Оросын шинэ царь болж чадсан. Гэвч чеченьчүүд номхорсонгүй. Дахиад л Орос орныг чичрүүллээ. Халдлага, террор тасарсангүй. Харин ч хүрээгээ тэлж хажуу Дагестан зэрэг газруудад халварлах нь тэр.
Үнэндээ арга нь тасарсан Путинд өөр арга чарга олдсонгүй, тэрээр чеченийн босогчдын нэг болох Кадыровыг өөртөө татаж Чеченийг тайван байлгасны шанд хэмжээлшгүй мөнгө, хязгааргүй эрх олгохоор тохирчээ. Аав нь алагдсаны дараа хүүд нь эрх мэдлийг шилжүүллээ. Мөнгө, цол хэргэм, эрх мэдлээр тасалсангүй. Орос улсын баатар цолтой Кадыров! Төрсөн өдрөө тэмдэглэхдээ сая долларын үнэтэй дуучин авчирч наргихад Путин зардлыг нь чимээгүй төлсөөр л. Эцэст нь Путин өөрөө Кадыровын барьцааны хүн болж хувирав.
Кадыров харж сонсоход тэнэг үйлдэл ар араас нь үйлдэн, скандал, шуугиан, үймээн байнга тарин, Оросыг дэлхий нийтийн өмнө шившиг болгож байгаа юм шиг боловч тэрээр маш ухаалаг зальжин нэг билээ. Тэрээр Орос оронд Путинаас илүү хайртай нэгэн, Путинд бол оросын ард түмнээс ч илүү янаг нэгэн. Энэ шал худлаа. Чухам ийм лоозонгоор тэрээр Чеченийг үнэн хэрэгтээ тусгаар улс орон болгож дөнгөв. Тэнд Оросын хууль үйлчлэхгүй. Кадыров Оросын мөнгөөр юу дуртайгаа үйлдэх бүрэн эрхтэй. Дудаев ч, Масхадов ч ийм амжилтанд хүрч чадаагүй юм.
Бараг зуун янзын хэлээр ярилцдаг Оросын холбоо нь 85 субъекттэйд 22 бүгд найрамдах улс, 9 хязгаар, 4 автоном тойрог, нэг автоном муж багтана. 20 сая лал сүсэгтэнтэй. Путин хэдийгээр Халимагийн Үлэмжинов, Татарстаны Шаймиев, Якутын Николаев зэрэг орон нутгийн феодлуудыг зайлуулж чадсан ч тэд нь Кадыровтой харьцуулахад гэмгүй даврагчид. Чеченийн бүгд найрамдах улс шиг бие даасан, Оросын хууль үйлчилдэггүй субъект өөр бараг үгүй байхаа. Гэхдээ одоохондоо! Саяхан Төрийн Думаас төсөв хувиарлахдаа бүх субъектийн мөнгийг хассан мөртөө ганцхан Чеченийн төсвийг 7 хувиар нэмжээ.
Оросын булааж авсан Крымын бүгд найрамдах улсын толгойлогч Аксёнов хоёр жилийн өмнө Кремлийн амлаж байсан их мөнгөнөөс сохор зоос ч олж аваагүй гэж гомдоллох болов. Энэхүү зөөлөн хэлэхэд "шудрага бус" хуваарилалт олон субъектийг гомдоож байна. Яагаад Татарстаны орон нутгийн зөвлөл татаар хэлийг латин үсгээр бичиж байх шийдвэр гаргахад Төрийн Дум тэрийг нь хориглон зогсоож болдог мөртөө Чеченьд өөр мужаас хууль сахиулагчид гэмт хэрэг мөрдөн орж ирэхэд шууд урдаас нь буудчихаар юм хэлдэггүй юм бэ? Муу ч сайн ч казань татаар үндэстэн чеченьчүүдээс тав дахин олуулаа шүү дээ. Яагаад Москвад аллага үйлдсэн террористийг Чеченийн засаг захиргаа өмөөрөх төдийгүй хуурамч бичиг баримт олгоод гадагш нь зугтаалгачихад Кремль чихээ бөглөөд өнгөрдөг мөртөө мөн Москвад буй украин номын санд оросын эсрэг ном хадгалж байна гэх шалтгаанаар ажилтнуудыг нь баривчилдаг байнаа?
Эдийн засгийн ийм хүндрэлд орсон Орос орон төвлөрсөн хяналтаа улам бүр алдсаар байна. Дэлхийд тэрбум лалын шашинтан буйн 90 хувь нь сунитууд. Крымын цонхыг Сирийн хаалгаар солих гэсэн оролдлого нь Оросыг ийм аймаар том хүчний урдаас сөргүүлэн тавьлаа. Өдгөө барууны хориг цуцлагдлаа ч гэсэн Орос нь таван жилийн өмнөх төвшиндөө эргэж очтол лавтай 10 жил хэрэгтэй болно. Учир нь гол экспорт болох байгалийн түүхий эдийн үнэ эргэж өсөх магадлал тун хэцүү. Авилгатай дайн заралсан Путины хөтөлбөр байдлыг улам дордуулсан болохоос нэмэр болоогүй. Английн шүүх Путиныг хүн амины хэрэгт холбож, АНУ-ын төр түүнийг олон тэрбумын хөрөнгөтэй авилгачаар зараллаа. Хэдийгээр хатуу чанга арга хэмжээ авч байгаа ч гэсэн сөрөг хүчин улам хүчээ зузаатгаж хэзээ хэзээгүй дэлбэрэхэд алхам алхамаар ойртсоор.
Орос улсын нийт экспортын 80 хувь нь түүхий эд, тэр дундаа газрын тос, байгалийн хий. Газрын тос нь бараг тэр чигээрээ Татарстан, Башкирынх. Тэд гомдсоор. Алс Дорнод эдийн засгийн интеграцийн хувьд 10 мянган км-ын алс Москвагаас гэхээсээ зэргэлдээ Солонгос, Япон, Хятадтай илүү холбоотой. Тэд ч гомдсоор. Аргагүй л дээ, Хабаровскоос Москва хүрэх Рио Дө Жанеро хүрэх хоёрын аль нь ойр бол? Урьдын Дорнод Прусс буюу өнөөгийн Калининград муж Оростой хиллэдэггүй, Балтын тэнгисийн орнуудтай илүү ойр. Тэд ч гомдсоор. 1998 онд айхтар хямрал болоход юун түрүүн Калининград, Алс Дорнод рубллиэс үл хамаарсан тогтоолцоонд орохоо илэрхийлж байсан. Кавказ Чеченьтэй чеченьгүй Оросоос салах олон жилийн далд санаагаа улам бүр ил гаргасаар. Тувагийн хүн амын 80 хувь нь ориг тагна урианхайчууд болчихлоо. Сибирийн оршин суугчдаас жил бүр 400 мянган орос үндэстэн Ураал даван Оросын Европ руу дүрэвсээр. Энэ их нүүдэл тасралтгүй 20 жил үргэлжиллээ.
Дарангуйллын дэглэмт улс орнууд дотоод хямралаа гадагш түрэмгийллээр засах гэж оролддог. Түүхэнд маш олон тохиолдсон эмгэнэл. Гэвч "зассан" ч дандаа түр зуурын үзэгдэл байсан. Аргентиний генералууд хэдхэн сарын хугацаатайгаар Фалкландын аралыг эзэлж байв. Танзан их хүчээр Угандад довтолж байв. Олон жишээ бий дээ. 2012 онд Путин гуравдахаа ерөнхийлөгчид дэвшихэд "ардчилсан" Оросын түүхэн дахь хамгийн том эсэргүүцлийн хөдөлгөөн болж иргэд "мөнхийн Ерөнхийлөгчдөө" яаж хандах болсныг харуулсан. Оросын ард түмнийг дахин нэгтгэхийн тулд тэрээр Крымын хойгийг цэргийн хүчээр эзэлж өөрийн болгосон төдийгүй Украинд иргэний дайн өдөөж тийш "амралтаа авасан" үй олон цэрэг цуухаа илгээлээ. Сирийн иргэний дайнд давхин орсон нь бас л дотоод хямралын хэт үлээлэлттэй хийгээ гадагшлуулж буй нь тэр.
Орос улс задрах дээрээ тулбал энэ нь дэлхийн гамшиг болно. Хэдийгээр муу муухай ч Саддам Хусайн, Муамар Каддафи, Хосни Мубаракийн дэглэм юутай ч улс орондоо хяналт тогтоож чадаж байсан, харин дэглэм унасны дараа хаос үүсэн дэлхийг донсолгож гарсан. Путины дэглэм унавал үүнээс олон арав дахин гамшиг дагуулна. Орос улс Борис Годуновын дараах самуурал, ХХ зууны хориод оны иргэний дайны байдалд ч орж болзошгүй. Хэрэв ингэвэл дэлхийн хамгийн олон хөрштэй орны хувьд Дэлхийг донсолгосон 10 хоног болно. Жон Рид 10 хоногийг нь үзээд л үхчихсэн болохоос түүнээс хойш донсолгоо хэдэн жил үргэлжилсэн үндэсний гамшиг болсон юм.
Хориод оны иргэний дайны үеэр Орост хориод бие даасан засаг оршиж биентэйгээ үхэх сэхэхээ үзэж байсан гэдэг. Нэг л бүлгийнх нь өчүүхэн хэсэг нь Монголд орж ирж түйвээж байсныг, араас нь тэднийгээ нэхэж ирснүүд нь нэмж баллаж байсныг түүх тодорхой санаж байгаа. Алив дайны амжилт хүнсний хангамжаас маш их хамаардаг. Цэрэг ч бай дээрэмчдийн бүлэг ч бай хүнсний хамгамжгүй болох аваас байлдахаасаа илүү удирдагчаа буудаж хаячихаад тонуулчин алуурчин болдог. 60-70 сая мал нь талаар нэг билчсэн, дайн байлдаан тонуул дээрэм хийхэд хүн амьтангүй эзгүй зэлүүд полигон бүхий газар ямар аятай оромж болох нь ойлгомжтой. Төрийн нэгдсэн хангамж үгүй жижиг бүлэглэлүүд хүнсний хангамжтай бол удаан хугацаагаар байлдах чадвартай. Түйвээх ч чадвартай.
Жич: Түүхэнд Төв Азийн нүүдэлчид 10 мянган км-ийн тэртээх алс газруудад довтлон түрэмгийлж байжээ. Түрэг, Хүн, Жужуань, Аваар, Монгол, Мажаар, Ногай, Алтан улс, Ильхан гээд олон жишээ татаж болно. Заримдаа хэдэн зуун мянган хүн бүхий энэ том армиуд хүнсний хангамжаа маш сайн шийдсэн байсан нь тэдний амжилтын гол үндэс юм. Байгалийн ямар ч хүнд нөхцөлд өөрөө өвч тэжээлээ олоод идчихдэг хагас зэрлэг морьд (зөөвөрлөх) болон бусад мал (хоол хүнс) тэрхүү том армийн араас дагалдаж явдаг байжээ
Сэтгэгдэл (16)
hun (43.228.130.224)
shaadag shaadag gehed arai denduu shaah uym aa eniig bicheed hediig avdag bol chaavaas
(202.179.27.194)
еөк хүүк 2 т нухуулна даа
цолмон (49.0.154.41)
маргааш нь би согтуудаа бичсэн байна лээ энэ бол би биш гэж хэлсэн гэдэг ха ха
монгол хүн (211.36.132.53)
АГУА ИХ ОРОС ОРОН ЗАДРАХГҮЙ хятадын шээснүүд барууны ноход лалын лалрууд их горьдов оо
зочин (66.181.161.85)
энэ хүний юмаар хүүдэгнэн толгой угаагч монгол орон өөдлөхгүй монгол хүн төлөвшихгүй гучин жил ардчилал хүний эрх эрх чөлөө улс төржихөөс өөр чадах юмгүй үндэстэн болоход их хувь нэмэрээ оруулсан балай даа биологч нөхөр болиё гэхгүй сангийн сайд хийж төрийн түрийвчийг будлиулах ажил хийсэн үнэндэ түүхэнд та нар тоглоом шоглоом болон үлдэнэ орос задарвал монгол яах вэ ? тэнэг минь чи юу зөгнөж чечень украин дурсаад эхлэв
(64.119.24.123)
"Автомат" Гаджи vs. Павел Шульский/ главный бой вечера/ зал славы Top Dog/ TDFC 5
!!! (91.168.149.21)
xa xa! ene nuhur odoo yu ve!!!
Артаг (212.95.5.255)
ГАДААДЫН БУУНЫ НОХОЙ БҮҮБУР БҮҮ ГУАГЛА. 90 ОНЫ ӨНГӨТ ХУВЬСГАЛААР ТӨРИЙН ЭРХИЙГ АВСАН НВШНУУДЫГ ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ.
(192.82.70.131)
ENE HUJAA PIZDAA ODOO OROSIIN ZADRALIIG MEDDEG BOLJEE HA HA HA
Зочин (103.212.118.217)
ЗУД БОЛОХОД НОХОЙНД АШИГТАЙ УЛС ОРНУУДАД ЖААХАН ХЯМРАЛ БОЛОХОД ЭНЭ БАРЗГАР БААБАРТ АШИГТАЙ САВААГҮЙ НОХОЙ САРАНД ХУЦЛАА ХЭН Ч СОНСОХОО ТООХОО БОЛЬСОН ЭНЭ ГАР ОДОО ЗӨНӨГРӨХ ӨВЧИНД ГҮН НЭРВЭГДЖЭЭ.АУГАА ИХ БАЛАЙРЛЫГ ЗОГСООХ ХҮН АЛГА УУ? АДГИЙН МУУ НЭВТРҮҮЛЭГ УЛААН БАЛД Ч БОЛТУГАЙ ОРОЛЦООТХООЧ ЛОДОЙ ТА ХОЁРЫГ БАЛАИРХЫГ НЭГ ОРОЙ ХАРЖ БАЯСМААР БАЙНА. ЭНЭ ӨВӨӨД ТА ОДОО БОЛИО ГЭЭД ХЭЛЧИХ ҮР ХҮҮХЭД АЧ ГУЧ НЬ АЛГА УУ? ГАДАГШ НЬ ГАНЦААРАНГИЙ НЬ ГАРГАЖ БОЛОХГҮЙ ГАР БАЙНА ЭНЭ ТЭНД ОЧИЖ БАЛАЙРЧ БАЙГААД СҮЙД БОЛОХ ВИЙ КӨӨРКӨС
Anchin (202.55.188.43)
Baabar gej shaamiisan muu atigar heruulch o.hii Sartuul chi Augaa Oros orniig het doosh ni hiigeed yu ch olj doloohgui Augaa Oros nol Oros .atigar shaimgar ovgon Baabar chi Amerikt ochij Al tseverlegch hiivel yag taarna
HENCH BISH (64.119.24.123)
YAAYAAYAA ENE TEMBUU TARHI YAANADAA,YUUCH HIIJ BUTEESEN ZUILGUI INGEED NASAARAA BUSDIIG MUULSAAR BAIGAAD NASIG BARAH NIDEE,OROS ULSIG UURUUS NI TENEG GEJ OILGOJ YAVDAG BOLOLTOI,UNEHEER URUVDULTEI TSETSERLEGIIN HUUHED
selenge (178.115.128.243)
ene BAABAR zailuul eruul hun mön uu? Hun iim bolchdiin bhdaa.
RS (202.9.40.21)
Би чамд үнэнийг нь хэлэе.Чамайг Путин тоохгүй л дээ Нэг орос пацаан чамайг "чад"хийлгэчихнэ шүү Чи энэ довон дээрээ л хэрэгтэй хэрэггүй юм яриад байж л бай л даа. Олигтой хүнд хэрэгтэй юм ярихаа больсон байна билээ чааваас.
(202.9.40.35)
Chi odoo orosiig tailagnahuu herendee bail daa mongol doo l bai za
(109.208.194.194)
Baabariin fantasia, udaagui baigaa yumiig mushgij bolohgui shuu.
Хоосон байна
Хоосон байна