Монгол судлаач Ю.Н.Кручкин: ОХУ-ын хэвлэлүүд жагсаалын талаар бодит байдлыг түгээхгүй байна
- 2021-01-26
- Өөр өнцөг
- 1
ОХУ-д болж буй жагсаал цуглааны талаар монгол судлаач Ю.Н.Кручкин ингэж ярилаа.
Тэрээр "Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудад чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Ямартаа ч Монголын хэвлэл хэвлэл мэдээллээр жинхэнэ бодит байдал нь гарч байгаа гэж хэлмээр байна. ОХУ-ын мэдээллийн хэрэгслээр энэ жагсаалтай холбоотой мэдээлэл маш хомс, худал мэдээлэл гарч байгаа. ОХУ-д болж байгаа улс төрийн нөхцөл байдлын тухайд бол харамсалтай үйл явдал болж байгаа. Долоо хоногийн дотор эрх баригчид, төрийн тэргүүний тойрон хүрээлэгчид нэлээд их алдаа гаргасан гэж бодож байна. Зөвхөн Алексей Навальный асуудал биш юм. Алексей Навальный биш бол өөр хэн энэ асуудлыг хөндөх билээ.
Хэрвээ ОХУ-ын албаны эх сурвалжуудын хэлж байгаагаар бид томоотой, чимээгүй суух ёстой юм шигбайгаа юм. Энэхүү жагсаалд 30 мянган иргэн оролцоогүй. Жагсаалд оролцож буй хүмүүстэй холбогдоход 100 гаруй мянган иргэд ороцсон гэж үзэж байгаа" гэв.
Сэтгэгдэл (1)
RS (202.9.40.21)
ТА УЧИРТАЙ ЯРИХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ. БААБАР ТА МЭТИЙН ХҮМҮҮСЫН БОЛГООЖГҮЙ ДУГАРСАН ҮГНЭЭС БОЛЖ ИХ ГҮРНИЙ ХАТУУ ХӨТҮҮГ МОНГОЛЫН СЭХЭЭТНҮҮД АМСДАГ ШҮҮ МАНАЙ ХОЁР ХӨРШ МАШ САЙН ЧИХ СОНСГОЛ ХАРАА САЙТАЙ