Навальныйд оногдуулсан 3.5 жилийн тэнсэн харгалзах ялыг хорих ял болголоо
- 2021-02-03
- Дэлхий
- 0
Алексей Навальный 2021 оны хоёрдугаар сарын 2-нд Москва хотын шүүхийн хуралдааны үеэр
ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйд оногдуулсан 3.5 жилийн тэнсэн харгалзах ялыг Москвагийн Симоны шүүх хорих ял болголоо.
Ингэхдээ гэрт нь хорьж байсан 10 сарын хугацааг /2014 оны хоёрдугаар сарын сүүлээс арванхоёрдугаар сарын сүүл хүртэл/ хоригдох хугацаанаас хасахаар болов. Ингэснээр Навальный хорих ангид нийт хоёр жил найман сар ял эдлэхээр болсон байна.
Навальныйн өмгөөлөгчийн зүгээс шүүхийн шийдвэрийг хууль бус хэмээж, түүний үйлчлүүлэгч бүхий л дүрэм журмыг биелүүлж байсан гэж хэлжээ.
Алексей Навальный "Хэдүүлээ тоо боодоцгооё. Намайг 2014 онд энэ хэргээр ялласан. Өнөөдөр 2021 он, намайг энэ л хэргээр дахиж суулгах гэж хичээгээд байна. Нэг хүн намайг эрх чөлөөт хүний хувиар энэ улсад нэг ч алхам хийлгэхгүй байхыг хүсдэг. Яагаад ийм юм болсныг бид мэднэ. Бункерт амьдардаг нэг хүний үзэн ядалт, айдас түгшүүр л ингэсэн шүү дээ. Шалтгаан нь би зүгээр л амьд үлдэж түүнийг гомдоосон хэрэг" гэжээ.
Эх сурвалж: Gazetu.ru, BBC
Сэтгэгдэл (0)