Мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна
- 2021-02-03
- Байгаль орчин
- 0
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр хоёрдугаар сарын 01-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Мөн ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч сулрах төлөвтэй байгаа тул:
-Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх,
-Бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)