Вакцины өрсөлдөөнд Москва, Бээжин туналаа

ОХУ, БНХАУ-ын эрх баригчид дипломат зорилгодоо хүрэхийн тулд шинэ коронавирусийн эсрэг вакцин боловсруулсан гэж АНУ шүүмжлэлттэй хандлаа. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки “Хятад, Орос улс дипломат харилцаагаа өргөжүүлж, нэр хүндээ өсгөхийн тулд вакциныг зэвсэг болгож байна. Энэ бол хүний эрх, гадаад харилцааны салбарт хүлээн зөвшөөрч боломгүй үйлдэл юм. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден олон улсын төр, засгийн тэргүүнтэй вакцины сэдвээр хэлэлцэж эхэлсэн. Бид дээрх улсын оролдлогыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй зөвлөлдөнө. АНУ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүнчлэлээ шинэчилнэ” гэжээ.

Анагаах ухааны “Lancet” сэтгүүлд Оросын эрдэмтдийн зохиосон “Спутник V” вакцины эмнэлзүйн судалгааны гуравдугаар шатны үр дүнг нийтлэсэн. Вакцинд хамрагдсан сайн дурынхны 98 хувьд нь эсрэг биет илэрсэн байна. Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев өмнө нь “Спутник V” вакциныг 90-ээс дээш хувийн үр дүнтэйг онцолж байсан. “Спутник V” вакцин бол коронавирусийн титэм уургийн генийн материалыг агуулсан, үржих чадваргүй, инженерчилсэн хиймэл вирус юм.

Түүнчлэн “Спутник V” нь бусад вакцинаас платформын аюулгүй байдлаараа давуу талтай. Тодруулбал уг вакциныг +2-оос +8 градусын температурт хадгалдаг аж. Түүнчлэн Москва “Спутник V” вакцины ачаар геополитикийн дайнд ялалт байгуулсныг барууны хэвлэлүүд онцлох болсон. Францын шинжээч Паскал Бонифас “Ouest-France” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Шинэ коронавирусийн эсрэг вакцин боловсруулах өрсөлдөөн олон улсад “вакцины дипломат ажиллагаа” гэх шинэ нэр томъёог үүсгэсэн. Барууныхан энэ өрсөлдөөнд ОХУ-д ялагдлаа. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин вакцинаа танилцуулахад тэд тохуурхаж байлаа. “Спутник” гэж нэрлэсэн нь ЗХУ-ын стратегийг сэргээсэн мэт сэтгэгдэл төрүүлсэн.

Гэхдээ оросуудын боловсруулсан вакцин үр дүнгээ өгч байна” гэжээ. Шинэ коронавирусийн эсрэг вакцинд 159.3 сая хүн хамрагдаад байна. Энэ нь дэлхийн хүн амын хоёроос илүү хувийг эзэлж байгаа юм.

 

 

 

НҮБ-ын Хүн амын сангийн тооцоолсноор өдөрт зургаан сая тун вакцин хийдэг аж. Вакцинжуулалтын зонхилох хувь буюу 48 сая гаруй хүнийг АНУ-ын оршин суугчид эзэлж байна. Харин Хятад улс 40 сая иргэнээ вакцинжуулсан үзүүлэлтээр удаалжээ. Гуравдугаарт 14.1 сая иргэнээ вакцинд хамруулсан Их Британи улс жагсчээ.

 

 

 

Эдгээр улс нийт вакцинжуулалтын 65 орчим хувийг эзэлж байна. Мөн вакцинжуулалтын кампанит ажил Энэтхэг (долоон сая), Израильд (6.2 сая) идэвхитэй өрнөж байгаа юм. Харин ОХУ-ын 2.2 сая хүн “Спутник V” вакцинд хамрагджээ. ОХУ-д нийт 4027748 хүн шинэ коронавирусийн халдвар авснаас 78 мянга нь нас баржээ. БНХАУ-ын Эмийн бүтээгдэхүүний хяналтын улсын захиргаа Хятадын “Синовак Биотех” компанийн боловсруулсан идэвхгүйжүүлсэн вакциныг хэрэглээнд нэвтрүүлсэн. Бээжингийн эрх баригчид холбогдох эмийг зах зээлд тогтмол нийлүүлэх болзолтойгоор үйлдвэрлэгчид зөвшөөрөл олгожээ. Энэхүү вакциныг Хятадад эмч, цагдаа, гаалийн ажилтнууд, төрийн албан хаагчид зэрэг эрсдэлтэй бүлгийнхэнд тарих юм.”Синовак Биотех” компанид 600 сая тун вакцин үйлдвэрлэхэд зориулж 500 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулсан байна. Энэхүү вакцин нь ердийн вакцинуудыг гаргадаг уламжлалт аргаар гаргасан ба сулруулсан вирусийг агуулсан. Одоог хүртэл хүн төрөлхтний хэрэглэдэг, халдварт саа буюу полимиелит, улаан бурхан гээд бидний хүүхэд насандаа тариулсан бүх вакциныг энэ аргаар гаргаж авсан байдаг. Энэ вакцинжуулалт ямарваа нэг асуудал дагуулахгүй, сөрөг нөлөө үзүүлэх ёсгүй гэж эрдэмтдийн зүгээс үзэж байгаа юм.

 

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (10)

  • (192.82.75.228)

    2021-02-19

    Хятад вакцин шахах гээд эртнээс тархи угаагаад бн уу? Хятад вакцин хэзээ ч хийлгэхгүй. Хятадууд өөрсдөдөө хийхийг ажнаж эхлээд ядуу буурай орнуудад тусламжаар өгнө гэж мэдээлсэн. ТЭР ЯДУУ БУУРАЙ ОРОН ГЭДЭГТЭЭ МОНГОЛЫГ ОРУУЛААД ҮНЭГҮЙ ТУСЛАМЖААР ӨГӨХ ГЭНЭ. ЗҮГЭЭР Л БИДНИЙГ ТУРШИЛТЫН ХУЛГАНА БОЛГООД ГЕНИЙН ӨӨРЧЛӨЛТӨНД ОРУУЛАХ ГЭЖ БАЙХАД ТЭНЭГ ДАРГА НАР ҮНЭГҮЙ ЮМ гээд баярлаад хүлээж аваад байх юм.

  • ewqe (66.181.191.228)

    2021-02-17

    wqewqewqewq

  • хариу (43.242.243.228)

    2021-02-16

    израйл спутник хэрэглэж бган биш үү

  • Зочин (64.119.20.186)

    2021-02-16

    Хятадад хуурамч вакцин үйлдвэрлэгчид баригдлаа гээд дээр нэг гарчихсан байсан даа

  • (202.126.88.55)

    2021-02-16

    Монголын ЗГ УОЗ үнэхээр муу ажиллаж байнаа.Вакцинжуулалтыг эрт эхлэх бүрэн боломж байсан.Одоо энэ оношлуур чинь бас нотой байнаа баахан эрүүл хүнийг эерэг гэж хориод

  • (202.126.88.55)

    2021-02-16

    Орос хятадаас вакцинаа аваачээ усан толгоытой дарга нараа.Дэлхийн 77 улс вакцинжуулаад эхэлсэн байхад 2 хон сая тун вакцин олоод ирж чадахгүй арчаагүй дарга нар ,яацан засаг төр вэ

  • Зочин (66.181.191.21)

    2021-02-15

    Спутник л хамгийн шилдэг нь байгаа даа.

  • Зочин (64.119.24.161)

    2021-02-15

    Үр дүн сайтай гээд байх шив дээ. Ягзан бүрийн юм орчоогүй бол одоо яалтай билээ

  • Зочин (203.91.115.51)

    2021-02-15

    Одоогоор дэлхийд хамгийн үр дүнтэй сайн вакциныг Израйл улсын вакцин гэж эрдэмтэн докторууд санал нэгджээ

    ewqe (203.91.115.51)

    2021-02-15

    wqewqewqewq

    хариу (203.91.115.51)

    2021-02-15

    израйл спутник хэрэглэж бган биш үү

  • Борхүү (66.181.186.135)

    2021-02-15

    Очиж очиж бид ч гэсэг хятадын вакцин дээр тунах юм байна даа, Монголын ЗГ хятадаас өчнөөн зээл авсан хариуд нь вакциныг заавал авна шүү гэсэн заалттай баыгаа даа, одоохондоо шууд зарлачихаж чадахгүй л байгаа, гэхдээ ичсэн хүн хүн ална гэдэг шиг нэг л өдөр үгийн зүрүүгүй засгаас шууд тулгах байх. Хятадын вакцин сайн үр дүнтэй бол хамаагүй ээ ...

    Зочин (66.181.186.135)

    2021-02-15

    Үр дүн сайтай гээд байх шив дээ. Ягзан бүрийн юм орчоогүй бол одоо яалтай билээ