Цар тахлын эсрэг вакцинууд зургаан сараас дээш хугацаанд дархлаа тогтоож байгаа нь батлагджээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ “Эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө”-г зарлаж, энэ хүрээнд “Нэг хаалга-Нэг өрх” шинжилгээ хийж эхэлсэн. 411 мянган өрхөөс  авах шинжилгээний явц одоогоор 50 гаруй хувьтай. Засгийн газар шинжилгээ дуусмагц буюу энэ сарын 23-ны өдрөөс иргэдээ үе шаттай вакцинжуулж эхлэхээр төлөвлөж байна. Өнөөдөр Ерөнхий сайд ХӨСҮТ-д ажиллан вакцин хадгалах байр, тоног төхөөрөмж бэлэн байгаа эсэхтэй танилцлаа. Вакцин хүлээж авах, хадгалах бэлтгэлээ бүрэн хангасан тухай Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма танилцуулав.

ХӨСҮТ-ийн Вакцин биобэлдмэлийн төв агуулах вакцин хадгалах +2-оос +8 хэмийн өрөө, -20 хэмийн хөргүүртэй. Нэгдүгээр сард -70 хэмийн 26 хөлдөөгч авсан бөгөөд нэг хөлдөөгч 388 литрийн багтаамжтай, 180 орчим мянган хүн/ тун вакцин хадгалах юм.

Салбарын яам эхний ээлжинд эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын ажилтан, алба хаагчид, өндөр настан, суурь өвчтэй  хүмүүсийг вакцинд хамруулахаар төлөвлөж байна. Ингэхдээ 3-4 долоо хоногийн зайтайгаар хоёр тун тарих юм. Цар тахлын эсрэг вакцинууд ихэнхдээ зургаа, түүнээс дээш сарын хугацаанд дархлаа тогтоож байгаа нь батлагджээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)