Антарктидаас шинэ амьд биет илрүүлжээ

Эрдэмтэд Антарктидын мөсөн тавцангийн (900 метрийн гүнд) ёроолоос амьд биет илрүүлснээр манай гариг дээр амьдрал үүссэн хугацааг эргэн харахад хүргэсэн юм. Судлаачид далайн ёроолоос тунамал цөм авахаар Веддел тэнгисийн Филчнер-Ронне мөсөн тавцанд цооног өрөмдөх явцдаа эртний чулуулагт наалдсан амьд биетийн зургийг санаандгүй авчээ.

Нээлтийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг “Frontiers in Marine Science” сэтгүүлд нийтлэсэн байна. Антарктид судлаач доктор Хью Грифитс “Мөсөн тавцангийн гүнээс амьд биет илрүүлээд цочирдсон. Гэхдээ бид ДНК-ийн шинжилгээ хийж чадахгүй. Тэд юу идэж байсан, хэдэн настай болохыг нь тогтоож чадахгүй.

Энэ бол шинэ зүйл мөн эсэхийг бид мэдэхгүй ч амьдрал байх боломжгүй тийм газарт амьдарч байгаа нь гайхамшиг Энэхүү чулуун нь хамгийн ойрын задгай уснаас 160 миль (260 километр) зайд оршдог. Ойр орчмын хүчтэй урсгалаас болж тэдний залгисан хоол хүнс, магадгүй үхсэн планктоныг 370-930 милийн зайд зөөвөрлөдөг байх. Эдгээр зүйлүүд хаданд наалдаж, ямар нэгэн зүйл хөвж ирэхэд л хооллодог” гэжээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)