“Бүс ба зам” Монголчуудад юу өгөх вэ?

“Бүс ба зам”-ын санаачилга нь хамтын ажиллагааны хүрээгээ тэлж, хэлбэрийг нь шинэчлэн, агуулгыг нь баяжуулахын сацуу санаачилгад оролцож буй бүх орнууддаа хамтын ажиллагааны ашиг шимийг хуваалцах зорилготой гэдэг. Сүүлийн жилүүдэд “Бүс ба зам”-ын хүрээнд Хятад Монгол хоёр улс бодлого солилцох, дэд бүтцээр холбогдох, худалдааг нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих болон иргэдийн ойлголцоог нэмэгдүүлэх талаар бодитой үр дүнд хүрч буй юм.

Ер нь өөр өөрсдийн бодлогоо хуваалцаж,  нийтлэг ойлголтод хүрснээр олон орнууд өөрийн хөгжлийн стратегиа “Бүс ба зам” санаачилгатай уялдуулах боллоо. Монгол улсын “Хөгжлийн зам” стратеги ч “Бүс ба зам” санаачилгатай уялдаатайгаар улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах боломжтой.

 

Мөн "Бүс ба зам" санаачилгын хүрээнд улс орнуудын банк санхүүгийн салбарын хамтын ажиллагаа өргөжих боллоо. Азийн дэд бүтэц хөрөнгө оруулалтын банк нь “Бүс ба зам” санаачилгын чухал тулгуур бөгөөд 2020 оны 7-р сарын 28-ны байдлаар, тус банк нийт 103 гишүүнтэй болжээ.

 

Азийн дэд бүтэц хөрөнгө оруулалтын банк "Ковид-19"-ийн цар тахлын нөхцөлд гишүүдийнхээ цар тахлын эсрэг тэмцэл, эдийн засгийн сэргэлтийг дэмжихэд зарцуулах зорилгоор 10 тэрбум ам.долларын тусламжийн санг байгуулж байсан бол өдгөө  хөрөнгө оруулалтаа 13 тэрбум ам.доллар болгон хүртэл нэмэгдүүлжээ. Тус сангаас  нийт 12 улсад 6 тэрбум ам.долларын тусламж үзүүлсэн бөгөөд үүний дотор Монгол улсад анх удаагаа 100 сая ам.долларын зээл олгосон байна.

 Дэд бүтцээр холбогдох нь Хятад, Монгол, Орос гурван улсын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын чухал хүчин зүйл юм. Зүүн Хатавч- Бичигт, Ганц Мод- Гашуун Сухайт, Эрээний боомт зэргийн төмөр зам, авто замын бүтээн байгуулалт, дээрээс нь агаарын нислэгүүд, цахилгаан эрчим хүчний дэд бүтэц, Хятад Европын ачааны галт тэрэг зэрэг салбарт хамтран ажиллаж буй.

Цар тахлын нөхцөлд дэлхийн худалдаа эдийн засгийн хөгжил тааруу байгаа боловч аажмаар сэргэх хандлагатай болж байна. Өвөр Монголын хувьд  Монгол, Орос улс нь чухал худалдааны түнш гэж тооцогддог. Хөх Хотын Гаалийн саяхан гаргасан статистик тоо баримтаас үзвэл, энэ оны эхний хоёр сард ӨМ-ын гадаад худалдааны импорт экспорт нийт 19 тэрбум 310 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.5%-иар нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүнээс “Бүс ба зам”-ын орнууд хоорондын импорт экспорт нь 11 тэрбум 330 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 31%-иар нэмэгдэж, нийт хэмжээнийхээ 58.7%-г эзэлжээ. Монгол улстай хийсэн импорт экспортын хэмжээ нь 5 тэрбум 240 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 56.5%-иар нэмэгдэн, нийт хэмжээнийхээ 27.2%-г эзэлсэн байна.

Сүүлийн жилүүдэд БНХАУ “Бүс ба зам” дагуух улс орнуудад Засгийн Газрын тэтгэлэгтэйгээр оюутнуудыг урьж суралцуулж байгаа бөгөөд визний талаар хөнгөлөлттэй бодлогуудыг хэрэгжүүлж байгаа юм. “Бүс ба зам” санаачилгын хүрээнд Хятад Монгол хоёр улсын Улаан загалмайн нийгэмлэг хамтран олон төсөл хэрэгжүүлж, Монгол улсын хүнд өвчтэй хүүхдүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаа бөгөөд 2019-2023 оны хугацаанд 1000 хүнийг нүдний эмчилгээнд хамруулан, хараатай болгох үйлсийг эхлүүллээ.

 

 Монгол улсаас БНХАУ-д улсад суугаа Элчин Сайд Т. Бадрал манай сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа: "Монгол улсын “Хөгжлийн зам”-аа “Бүс ба зам”санаачилгатай уялдаатай хөгжүүлэн хэрэгжүүлнэ хэмээсэн" юм. Вакцинд хамрагдаж, цар тахлыг ялан давахын хирээр улс орнуудын хамтын ажиллагаа эрчимжиж, худалдаа эдийн засаг худацтай сэргэнэ гэдэгт найдаж байна.

 

Одоогийн дэлхий ертөнцөд тулгарч буй олон асуудал, мөргөлдөөн, хямралын эх үүсвэр нь хөгжил муу, тэнцвэргүй байдалтай холбоотой юм. “Бүс ба зам”-ын хамтын ажиллагааг санаачилсны анхны зорилго нь харилцан хүндэтгэж, эрх тэгш, харилцан ашигтай зарчмыг даган мөрдөж, холбогдох улс орнуудтай хамтран ажиллаж, эдийн засгаа хөгжүүлж, ашиг шимийг нь хуваалцах явдал билээ. 

 

н.Сарантуяа

Эх сурвалж: "Хятадын Олон Улсын Радио"

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)