Оксфорд-АстраЗенека вакцины экспортыг түр хугацаагаар зогсоожээ
- 2021-03-25
- Дэлхий
- 0
Энэтхэгийн Serum хүрээлэнд үйлдвэрлэж буй коронавирусийн эсрэг Оксфорд-АстраЗенека вакцины экспортыг түр хугацаагаар зогсоож буйг тус улсын Гадаад хэргийн яам мэдээлэв.
Дотоодын өвчлөл нэмэгдэж, вирусээс хамгаалах вакцины эрэлт ихэссэн тул экспортоо хязгаарлах бодлого барьж эхэлжээ. Одоогоор түр зуурын зохицуулалт гэж тайлбарлаж буй ч дөрөвдүгээр сарын эцэс хүртэл нийлүүлэлт саатах төлөв ажиглагдаж байна.
Ийнхүү Ковакс төслийн хүрээнд Энэтхэгээс вакцин авах 190 орчим улсын дархлаажуулалтын хөтөлбөрт саатал гарах нь тодорхой боллоо. Одоогоор Serum хүрээлэн Их Британи, Бразил зэрэг улсууд руу тээвэрлэх ачаагаа хойшлуулжээ.
Энэтхэг улс өнөөг хүртэл дэлхийн 76 оронд 60 сая гаруй тун АстраЗенека вакцин экспортолоод байна.
Сэтгэгдэл (0)