Хоёр намын нэгдэл нь залуу хойч үед хэрэгтэй
- 2021-03-25
- Нийтлэл
- 9
МАН-ын төв хэвлэл “Монголын үнэн” сониноос МАН-ын түүхэн товчооны өгүүллийг бүрэн уншиж, улмаар МУИС-ийн эрдэмтэн багш нарын хамтын бүтээл “Монгол Улсын түүх”-ийн хамгийн сүүлийн үеийн гурав дахь хэвлэлийн номыг судлаж үзээд МАН, МАХН гэх улс төрийн томоохон үзэгдлийг ойлгож доорх бодрол төрснөө эс нуун МАН-ын гишүүний бодол саналаа нийтийн хүртээл болгоё гэж бодов.
Бид бүтээсэн агуу түүхээ мэддэггүй, уншиж судалдаггүй явснаас ихээхэн түүхийрч түүртэж явжээ гэх гэмшлийг ч энд дайхыг зорив. 1921 онд Монголын анхны хувьсгалчдын татсан түүхийн шан буюу МАН гэх улс төрийн ууган намыг үндэслэн байгуулсан тэрхүү нийгмийн том үйл хэрэг хоцрогдсон, харьд хараат асан монгол хүний оюунд өнгөрсөн зуунд түүхийн том эргэлт авчирсан явдал байлаа. Түүх гэдэг түгээмэл агуулгатай, том үйл явдал. Тийм болохоор 1921 оны ардын хувьсгалын үр дүнгэр Монголын хувьсгалчид нийгмийн улс төрийг жолоодогч чадамж нь гагцхүү тухайн улсын улс Төрийн намын бодлогод орших ёстойг олж харж, улс төрийн ууган хүчин МАН байгуулснаас хойш түүний нийгэм улсдаа гүйцэтгэсэн бодлогын түүхээс харахад цаг хугацааны хувьд МАН нэрээр 15 жил, МАХН нэрээр 85 жил монгол хүний хөгжлийн тухайн цаг үеийн бодлогыг тодорхойлон чиглүүлж улмаар улс төр, нийгэм эдийн засгийн бүхий л амьдралыг удирдаж ирсэн түүхэн замналыг үгүйсгэх аргагүй юм. Энэ хоёр нам ийнхүү алдаа онооны дэнсэнд монгол хүнтэйгээ хамт амьдрал туулсан тэр түүхийн үнэнийг бид мэдэх билээ. Тийм болохоор аливаа улс төрийн намын гол асуудал нь нэрэндээ ч биш, бүтээсэн түүхэндээ оршдог юм байна гэх ойлголт бат нот тогтож ирсэнд хамаг учир байдаг ажээ. 1921 онд манай анхны манлай хувьсгалч хөвгүүдийн санаачлан бүтээсэн МАН 100 жилийнхээ түүхэнд гаднын түлхээс, цаг үеийн харь бодлогын уршигт дагавраар өөрийнхөө нэрэнд “Хувьсгалт” гэдэг үгийг нэмж хэрэглээд бүтээсэн түүх, явуулсан бодпого нь тэр үгнээс үүдээд ард түмэнд учирсан хохирол юу билээ гэх асуудал тавиад хариулахыг оролдвол тийм ч их хор хохиролтой түүхийг, 1937 оны хэлмэгдүүлэлтийг эс тооцвол олж чадахгүй нь түүхийн бас нэгэн үнэн болов уу. Гэхдээ түүхийн шалгарал, цаг үеийн эргэлт, хувь заяаны тавилан, туйлшрал талцлын үр нөлөөгөөр МАН маань 2011 онд гишүүдийнхээ саналыг үндэслэн хувьсгалт гэх үгээс дайжиж анхны нэр МАН-аа эргүүлэн хэрэглэсэн нь бас нэгэн томоохон түүхэн үзэгдлийн нэг хэсэг билээ. Энэ нь ч зөв байсныг одоогийн бидний бүтээж яваа МАН-ын улс төрийн бодлогын алсын хараа нотолдог юм.
Бүхэл бүтэн 100 жилийн улс төр, нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухааныг багтаан хөгжүүлсэн түүхтэй үндэсний ардчилсан үзэл, хүн төв, нийгмийн чиг баримжааг өөрийн үзэл баримтлалдаа тулгуур зорилгоо болгосон зүүн төвийн социал-демократ МАН анхны нэрээ буцааж хэрэглэсэн тэр түүхийг зөв буруу гэж мушгин үнэлж дүгнэн талцан хуваагдсан тэр үеииг бидний бүтээсэн бас нэгэн томоохон түүхэн үе гэж хэлбэл зохилтой биз.
Одоо МАН, МАХН-ын 100 жилийн түүхэн үед аль алийг дэмжигч гишүүд бид ийнхүү бүтээсэн түүхээрээ бахархахын зэрэгцээ цаашид бид яах ёстой вэ гэх асуултад ул суурьтай эргэлт буцалтгүй дүгнэлт хийх цаг үе тулгарч байгааг хэлэх гэсэн хэрэг. Тэр юу вэ гэвэл, монгол хүн тэр аяараа эвлэрлийн жишиг тогтоож ажиллах зарчим бодсон ч ардчилал шинэчлэл, зах зээлийн гэх дасаагүй хатуу ширүүн, хахир бас сургамж дүүрэн туулсан 30 гаруй жилийн зам мөрөө бодсон ч Монгол Улсад үүссэн анхны улс төрийн хүчин дотроо хуваагдал үүсгэж, МАН, МАХН болж, улс төрийн “шогийн үзэгдэл’’ тавьж тоглох үе дууссаныг хэлэх гэсэн юм. Иймд түүх дурсаж, түүхийрснээ магтаж, бас шоглож, түүний зөв буруу гэхгүй түүхийн ээдрээт замыг туулахдаа нэрэндээ тохируулан зохируулж, улс эх орноо хөгжүүлж ирсэн хэн ч маргашгүй сайн жишиг бүтээсэн түүхэндээ захирагдан МАН, МАХН хоёр эвцэн зохицож эвлэлдэн нэгдэж, эргэж нийлэх тэр замыг сонгохыг бидний амьдарч байгаа нийгэм, залгамж залуу үе маань шаардаж байна гэж мэдрэх цаг үе тулгарчээ. Бид үзэл нь нэг, үйлс бүтээсэн түүх нь нэг л өрх гэр бүл, гал голомт хана туурга нь дэндүү бат, гагцхүү цаг үеийн ээдрээт зөв эргэлтийн хувь заяагаар нэр салган салж салангид атлаа үйлс үг нэгтэй явсан тэр харалган, хачин түүхээ эргэн харж, үзэл нэгтэй мянга мянган гишүүн дэмжигчдийнхээ хамтын их хүсэл, ашиг сонирхолд тулгуурлан, МАН, МАХН гэх улс төрийн нэршлээ нэг цэг дээр авчирч хойч үедээ өвлүүлэн хүлээлгэж өгөх нь энэ цаг дээрээ амьдарч байгаа ахмад үеийнхний хүсэл бодлын нэгдэл мөнийг энд хүсэмжлэн хэлье гэв. Иймийн тул 1921оны анхны нэршил дээрээ нэгдэн төвлөрч, 100 настай ууган улс төрийн хүчний хамтын их зөвшил санал дээр тулж түшин монгол төрийн тулгуур хүчин, хүний нөөцийн их чадамжид суурилж, нэгдэн нийлж, Монгол Улсынхаа ардчилал шинэчлэл, тусгаар тогтнол, зах зээл хамтын их нэгдлээр хүчээ нэгтгэн хөгжлийн шинэ замаа сонгон хөгжих тийм цаг үеийг биднээс шаардаж байна. МАН, МАХН нэгдэж, хамтарч ажилласны ач тус холбогдлыг тухайн намуудын удирдлага бус, монгол хүн хүртэнэ гэдэгт итгэж байна.
Үүний тулд МАХН анхны нэр болох МАН-аа эргүүлэн авч хэрэглэх нь түүхийн үүднээс зөв, МАХН салж тусдаа гарч бие даасан нам болсон нь ч бас зөв гэх хоёр талын зөв асуудал дээр харилцан зөвшилцөж олон мянган гишүүнээ хүндэтгэн, нэгдэн нийлж, нягтран зузаарч, дараагийн 100 жилийн сайн түүх бүтээе хэмээв.
Үүний тулд хоёр нам нэгдэх цаг ирлээ. МАН нь МАХН-ын албан ёсны эхлэл бөгөөд үргэлжлэл минь тул нэгдэн нийлэх цаг ирлээ гэж давтан хэлье
Ц.ЯДАМСҮРЭН
/МАН/МАХН/-ын 1981 оны гишүүн/
Сэтгэгдэл (9)
zochin (39.154.234.255)
Alban tushaalaas bolood gishuudiinhee itgel unemshiliig ulandaa gishgeh yum daa. Odoo negdeed, hotloltsood yavsan deer dee. Enkhbayar guai MAXH-iig zovhon ooriinhoo ashig, honzoonii heregsel l bolgoj irsen. Odoo yavahaar boliod ireheeree zovhon huugiinhee ireeduin batalgaa bolgoj, niiluulj bn daa. Ih l muu yum hiilee dee. Taniig demjij bsan olon olon gishuudee yuman chinee bodsongui dee
Зочин (66.181.191.148)
Элбэгдорж МУ -Д ОЛОН ГАЙ ТАРЬСАНЫ НЭГ НЬ МАХН НЭРИЙГ ОЛГОЖ ѲѲРТѲѲ АШИГТАЙ ХУВИЛБАР ГАРГАСАН ЯЛТАНДАА
(202.126.88.48)
Хамлеон
(202.126.88.48)
Намбар псдк ингээд дуусч байгаа чинь энэ дээ.Шоронд нь үхүүлсэн бол таарах псдк байжээ
(202.126.88.48)
Ялгадаснууд
(202.126.88.48)
Хогиин шээснүүд
(202.126.88.48)
Муу хүмүүс
(202.126.88.48)
Яг тиим
(202.126.88.48)
Ёстой гуцаа.Нэг муу улс төрийн ашиг хонжоо хайсан хэдэн офшорчид ард түмнии тархииг угааж бна.Та нар бүгдээрээ хувиин ашиг хонжоо хайсан луйварёид
Хоосон байна
Хоосон байна