ЭМЯ: 983 хүнээс халдвар илэрч, дөрвөн хүн нас барлаа
- 2021-04-17
- Видео
- 0
Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ танилцууллаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 983 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 20655 боллоо.
Өнгөрсөн хоногт халдварын улмаас дөрвөн хүн нас барснаар Ковид19 шалтгаант нас баралтын тоо 41 болж байна.
Одоогоор халдвар авсан 3131 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй.Эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл, хөнгөн 2060, хүндэвтэр 791, хүнд 223, маш хүнд 57 өвчтөн байна.Өөрөөр хэлбэл маш хүнд, хүндэвтэр өвчтний тоо нэмэгджээ.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 980 нь дотоод халдвар бол гадаадаас зөөвөрлөгдсөн 3 тохиолдол байна. Үүнээс Улаанбаатар хотод 895, орон нутагт 85 хүнээс халдвар илэрчээ.
Сүүлийн 24 цагт 406 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 11,450 боллоо.
Сэтгэгдэл (0)