ЭМЯ: Халдварын 1340 тохиолдол шинээр бүртгэгдэж, гурван хүн нас барлаа

ЭМЯ-ны 2021 оны 4 дүгээр сарын 18 өдрийн 11:00 цагийн мэдээлэл техникийн саатлын улмаас түр хойшилж 11:30 цагт эхэллээ. 2021 оны дөрөвдүгээр сарын 17-ны 23:59 цагийн байдлаар Ковид-19 халдварын 1340 тохиолдол шинээр бүртгэгдэж, гурван хүн нас барлаа.

Шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлуудаас 1220 нь Улаанбаатар хотоос, 1 нь зөөвөрлөгдсөн, 119 нь хөдөө орон нутагт илэрчээ. Мөн өнгөрсөн хоногт Covid-19-ийн улмаас гурван хүн нас барлаа. Тодруулбал, 44 настай эрэгтэй, 51 настай эмэгтэй, иргэн Ц тус тус Covid-19-ийн улмаас нас барлаа. Ийнхүү Covid-19-ийн шалтгаант нас баралт нийт 44 боллоо. Үүнээс гадна 427 хүн эдгэрсэн байна.

Одоогоор биеийн байдал нь хөнгөн 2054, хүндэвтэр 860, хүнд 231, маш хүнд 57 хүн байна.

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай