ЭМЯ: Халдварын 1169 тохиолдол шинээр бүртгэгдэж, таван хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. Сүүлийн 24 цагт шинжилгээний хариу нь гарсан  15005 хүнээс 1169-ээс нь коронавирусийн халдвар илэрчээ.

Эдгээр хүмүүсийн 1168 нь дотоодоос халдвар авсан бол 1 нь халдвартай хүмүүст эмчилгээ хийж байсан эмнэлгийн ажилтан байжээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 25364 болж байна. Эмнэлгээс 486 эдгэрэн гарсан бөгөөд нийт 25364 хүн эдгэрчээ. Халдварын 1169 тохиолдол бүгдээрээ дотоодод бүртгэгдсэн бөгөөд Улаанбаатарт 1039, орон нутагт 129 халдвар бүртгэгджээ.

Орон нутгийн хувьд 

Увс 7
Баян-Өлгий 2
Ховд 9
Завхан 23
Өвөрхангай 4
Архангай 1
Сэлэнгэ 2
Төв 30
Чойр 3
Дундговь 6
Сүхбаатар 11
Дорнод 5
Хэнтий 2 халдварын тохиолдол бүртгэгдлээ.

Сүүлийн 24 цагт 5 иргэн коронавирусийн халдварын улмаас нас барснаар нийт энэ өвчнөөр амиа алдсан хүний тоо 56 боллоо. 

Халдвараар нас барсан хүмүүсийн хувьд 41 настай эрэгтэй, 36 настай эрэгтэй, 93 настай эмэгтэй, 83 настай эмэгтэй, 65 настай эрэгтэй байсан бөгөөд дөрөвдүгээр сарын 1-10 хооронд халдвар илэрч, эмчлүүлж байжээ. Нас барсан хүмүүсийн хувьд хууч өвчтэй байсан аж.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай