Хилийн 0108 дугаар ангийн байлдагч М.Баттөр бичиг үсэг сурч, хошууч генерал Ш.Лхачинжавт захидал бичжээ
- 2021-04-21
- Өөр өнцөг
- 0
Хилийн 0108 дугаар ангид Хил хамгаалах ерөнхий газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хошууч генерал Ш.Лхачинжав ирж ажиллах үедээ цэргийн албанд ирэхээсээ өмнө сургуульд сурч, бичиг үсэг заалгах боломж олдоогүй байлдагч М.Баттөртэй уулзан уншиж, бичиж сурах үүргийг өгсөн юм.
Энэ үүргийг хэрэгжүүлэхэд нь туслахыг дэд түрүүч Э.Отгонбилэгт ч мөн даалгасан билээ.
Дэд түрүүч Э.Отгонбилэг нь Шинэ Монгол ахлах сургуулийг төгссөн, Японд дөрвөн жил суралцаж Акита их сургуулийг дүүргэсэн хилчин юм.
Байлдагч М.Баттөр хошууч генералын өгсөн үүргийн дагуу бичиг үсэгт шамдан суралцаж, хичээнгүйлэн бичсэн захидлаа ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хошууч генерал Ш.Лхачинжавт гэж хаяглан ирүүлжээ.
Сэтгэгдэл (0)