ЭМЯ: Халдварын 1264 тохиолдол шинээр бүртгэгдэж, 8 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ.

Сүүлийн 24 цагт 1264 хүнээс нь коронавирусийн халдвар илэрчээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 27956 болж байна. Нийт тохиолдлын 1263 нь дотоодод бүртгэгдсэн бөгөөд 1103 нь Улаанбаатарт, орон нутагт 160 халдвар бүртгэгджээ. Харин эмнэлгээс шалтгаалах нэг тохиолдол бүртгэгдсэн байна.

Мөн сүүлийн 24 цагт найман иргэн коронавирусийн халдварын улмаас нас барсан байна. Улмаар тус өвчний улмаас нас барсан хүний тоо 69 боллоо. 

Сүүлийн 24 цагт 486 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 14258 боллоо.

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай