ЭМЯ: 856 тохиолдол бүртгэгдэж, хоёр иргэн нас барлаа

Сүүлийн 24 цагт 10 мянга гаруй хүний шинжилгээний хариу гарснаас 856 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 744 нь Улаанбаатар хотод, 112 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд нийтдээ 30757 иргэн коронавирусийн халдвараар өвчлөөд байна.

Орон нутагт бүртгэгдсэн тохиолдлууд нь дараах аймгуудад бүртгэгдсэн байна.

  • Ховдод 2
  • Завханд 7
  • Дархан-Уулд 24
  • Орхонд 5
  • Булганд 2
  • Сэлэнгэд 2
  • Өвөрхангайд 10
  • Дундговьд 2
  • Сүхбаатарт 7
  • Дорнод 7
  • Увс 1
  • Архангай 16 тохиолдол бүртгэгджээ.

Мөн сүүлийн 24 цагт коронавирусийн улмаас хоёр хүн нас барж, нийт нас барсан тохиолдол 80 боллоо. Нас барсан хүмүүсийн тухайд дараах насны хүмүүс байжээ.

61 настай эрэгтэй, энэ сарын 25-нд онош нь батлагдсан,
64  настай эмэгтэй, энэ сарын 24-нд нь онош нь батлагдсан байна.

 Одоогийн байдлаар 4451 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 2574 нь хөнгөн, 1441 нь хүндэвтэр, 355 нь хүнд, 81 нь маш хүнд байгаа ажээ.

Сүүлийн 24 цагт 1060 хүн эдгэрсэн. Ингэснээр 16815 хүн эдгэрээд байна. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай