ЭМЯ: 1185 тохиолдол шинээр бүртгэгдэж, хоёр хүн нас барлаа
- 2021-05-02
- Видео
- 0
Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 8522 хүнд шинжилгээ хийхэд 1185 коронавирусийн халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 38470 боллоо. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын хоёр нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна.
1059 тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Орон нутгийн хувьд 123 тохиолдол бүртгэгдсэн байна.
Ховдод 1
Завханд 32
Говь-Алтайд 26
Өвөрхангайд
Сэлэнгэд 2
Төвд 7
Сүхбаатар 4
Увс 1
Дархан-Уулд 14
Орхонд 35 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 1026 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарснаар нийт эмчлэгдсэн хүний тоо 21707 боллоо. Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд Ковид19-ийн халдвартай хоёр хүн нас барж, нийт нас барсан хүний тоо 117 боллоо.