ЭМЯ: Шинээр 1128 хүнээс коронавирусний халдвар илэрч, дөрвөн хүн нас барлаа

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө. Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10,000 гаруй хүнээс шинжилгээ авах явцад 1128 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 41,524 болж байгаа.

Өнгөрсөн хоногт 61-85 насны дөрвөн хүн коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ. Мөн халдвар авсан хэдий ч өөр өвчний улмаас нас барсан нэг тохиолдол бүртгэгдлээ.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд дөрөв нь эмнэлгээс шалтгаалах халдвар ажээ.  Бүртгэгдсэн халдварыг задалж танилцуулбал,

1042 нь Улаанбаатар хотод
82 нь орон нутагт бүртгэгдлээ. 

Сүүлийн 24 цагт 1308 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 25,641 боллоо. Халдварын улмаас 4961 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

Хөнгөн - 2820
Хүндэвтэр - 1,538
Хүнд - 480
Маш хүнд - 123 хүн байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай