Оросын шүүх Навальныйгийн авлигатай тэмцэх бүлэглэлд хориг тавьжээ
- 2021-05-05
- Дэлхий
- 0
ОХУ-ын шүүх шоронд хоригдож буй сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйгийн Авлигатай тэмцэх сан (АТС)-д өргөн хэмжээний хориг тавилаа гэж тус сангийн захирал мэдэгдэв.
Иван Жданов мягмар гарагт олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шүүх АТС-г интернетэд контент байрлуулах, төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглах, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах, сонгуульд оролцох, банкны хадгаламж ашиглахыг хориглосон гэж мэдэгдэв.
Гэсэн хэдий ч энэхүү шийдвэр нь АТС-ийн ажилд "нөлөөлөхгүй" гэж тэрээр нэмж хэлсэн байна.
АТС-д "зарим үйл ажиллагааг хориглох"-ыг шүүгч зөвшөөрсөн хэмээн хэргийг хаалттай хэлэлцэж байгаа тул ямар байдалтай байгааг тодруулалгүйгээр Москва хотын шүүхийн хэвлэлийн алба мягмар гарагийн өглөө сэтгүүлчдэд мэдээлжээ.
Шүүх АТС болон Навальныйгийн бүс нутгийн оффисуудын үндэсний сүлжээг “хэт даврагч” байгууллага гэж үзэж, тэднийг ISIL (ISIS) болон Аль-Каидатай зэрэгцүүлэн хориг тавилаа. Тэд мөн даваа гарагт Навальныйгийн бүсийн оффисуудад ажлаа зогсоохыг даалгасан шүүхийн шийдвэрийг дагаж мөрдөж эхэлсэн байна.
ОХУ-ын эрх баригчид нууц мэдээлэл агуулсан гэж мэдэгдсэн тул шүүх уг хэргийг хаалттай хэлэлцсэн аж.
Навальныйгийн баг Кремльтэй холбоотой өрсөлдөгчөө ялахад хамгийн тохиромжтой нэр дэвшигчдэд сонгогчдыг саналаа өгөхөд нь чиглэсэн Ухаалаг Санал өгөх стратегийг дэмжиж буй бүс нутгийн албадынхаа эсрэг шүүхийн шийдвэрийн талаар бүдэг бадаг ойлголтыг даваа гарагт авсан байна.
АТС энэ алхмыг “хүнд цохилт” гэж нэрлэсэн бөгөөд албан байгууллагууд ажилчид, дэмжигчдээ хамгаалахын тулд үйл ажиллагаагаа даруй зогсоох болно гэжээ. Гэсэн хэдий ч тэд авлига, эрх баригч Нэгдсэн Орос нам, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нартай "хувийн байр сууринаас" үргэлжлүүлэн тэмцэхээ амлав.
Мягмар гарагт АТС твиттерт “дахин хориг тавьсан”-тай ижил сонсогдож байна хэмээн жиргэжээ.
“Өчигдөр тэд биднийг хориглосон бол нөгөөдөр биднийг бүрэн хориглох болно. Тиймээс энэ цаг үед таны санаж байх ёстой чухал мэдээлэл бидэнд бий.” хэмээн бүлгийн гишүүд мэдэгдсэн байна.
Дарамт шахалт нэмэгдсээр байна
Улс орныг тогтворгүйжүүлж, “үндсэн хуулийн байгууламжийн үндэс суурийг” өөрчлөхийн төлөө ажиллаж байгаа тул Навальныйгийн бүлэглэлүүдэд “хэт даврагч” гэсэн шошго зүүх болохыг энэ сард прокуророос мэдэгдсэн юм.
Хэрэв “хэт даврагч” гэж тогтоосон тохиолдолд бүлэглэлийн гишүүд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулснаар урт хугацааны хорих ял оноож магадгүй бөгөөд эрх баригчид банкны дансыг царцаах хууль ёсны эрх мэдлийг хэрэгжүүлэх бөгөөд уг сүлжээ үйл ажиллагаагаа зогсоох эсвэл далд хэлбэрээр явуулахад хүрэх юм.
Путины дотоодын хамгийн алдартай шүүмжлэгч Навальный 2011 онд АТС-г байгуулжээ. Тус бүлэглэл нь засгийн газрын бүх түвшний албан тушаалтнуудын холбогдсон авлигын хэргийг тогтмол мөрдөж, ихэвчлэн Youtube-ийн видеог нь дагадаг байна.
Тэрбээр 44 настай бөгөөд хэдэн сарын турш хордлогын эмчилгээ хийлгээд Германаас Орост ирснийх нь дараа баривчилсан билээ. Түүнийг хордуулсан хэмээн засгийн газрыг буруутгадаг боловч Кремль энэ мэдэгдлийг үгүйсгэсээр буй юм.
Навальный өмнө нь залилангийн хэрэг хийж, тэнсэн харгалзах хугацааг зөрчсөнийхөө төлөө Москвагаас зайтай шоронд хоёр жил хагасын хугацаатай хорих ялаар шийтгэгдэн хоригдож байгаа бөгөөд өөрөө болон түүний холбоотнууд үүнийг улс төрийн шалтгаантай гэж үзэж байгаа юм.
Тэрээр шоронд нуруу нь хүнд өвдөж, гар хөл нь мэдээ алдсан ч шаардлагатай эмчилгээг хийлгэхээс татгалзсан гэж мэдэгджээ.
Өнгөрсөн долоо хоногт тэрээр иргэний эмнэлэгт үзлэгт орсныхоо дараа 24 хоногийн өлсгөлөнгөө зогсоосон юм. Түүнчлэн эрх баригчид түүнийг оргох эрсдэлтэй хүн гэж үзсэн тул шөнийн турш цаг тутамд сэрээж “эрүүдэн шүүж” байна гэсэн гомдол гаргасан байна.
Түүний хамгаалалтын баг шүүхэд хорих байгууллагын эсрэг нэхэмжлэл гаргасан бөгөөд түүнийг баривчлагдсаны дараа анх хоригдож байсан ОХУ-ын нийслэл дэх цагдан хорих төвийг тус баг мөн шүүхэд өгсөн болохыг Москвагийн шүүхээс Интерфакс агентлагт мягмар гарагт мэдэгджээ.
Эрх баригчид Навальныйг Орост буцаж ирснээс хойш түүний холбоотнуудын эсрэг шахалтыг эрчимжүүлснээр олон шилдэг дагагчид нь эх орноо орхин гарсан буюу гэрийн хорионд байгаа юм.
Эх сурвалж: www.aljazeera.com
Сэтгэгдэл (0)