Ангараг дээр амьдрал байгааг батлав
- 2021-05-10
- Дэлхий
- 0
NASA-аас Ангараг гараг дээр амьдрал бий гэдгийг нотолсон гэрэл зургуудыг дэлгэжээ. Үүний дараа олон нийтийн дунд яг энэ сэдвээр маргаан өрнөсөн байна. Хятадын Шинжлэх ухааны академийн микробиологич, доктор Шинли Вэй, Харвард – Смитсониан хүрээлэнгийн астрофизикч, доктор Рудольф Шилд болон доктор Раун Габриэль Жозеф нар Ангараг гариг дээр амьдрал бийг баталжээ.
“Мөөгөнцөр нь цацраг идэвхт орчинд үрждэг бөгөөд Ангарагаас ирсэн зургуудыг харахад мөөгөнцөртэй төстэй зүйл тус гаргийн хөрсөн дээр үүссэн байна” хэмээн судлаачид үзжээ.
Ангарагийн мөөг улирлын чанартай өөрчлөгдөж ургадгаас гадна хаврын улиралд 300 метр хүртэл өсдөг, өвөл болмогц үгүй болдог гэж тодорхойлсон байна. Мөн эрдэмтэд хар мөөгөнцөр, хөгц, замаг, ментаноген, хүхрийн хийг бууруулдаг төрөл зүйлүүд ч бий гэж үзэж байгаа аж. Өнгөрсөн жил NASA-аас Ангараг гаргийн хөрс, тоосыг ашиглан, ирээдүйд хүн төрөлхтөн амьдрах боломжтой байгууламж бүтээхийг зорьж буйгаа мэдэгдсэн. Энэхүү төслийн судлаач Линн Ротшилдын хэлснээр “Одоогийн байдлаар дэлхий дээрх шиг уламжлалт байдлаар Ангараг дээр гэрээ барина гэдэг яст мэлхийтэй адил зүйл. Мөн асар их эрчим хүч шаардана.
Тиймээс бид Ангараг гаргийн өөрийнх нь нөөц бололцоог ашиглах хэрэгтэй болж байгаа юм” гэв.
Сэтгэгдэл (0)