Монголчууд дэлхийн 2 дугаар дайнд оролцсон нь

Хүн төрөлхтөний хамгийн том тэнэглэлүүдийн нэг болох 60 сая гаруй хүний амь авч одсон Дэлхийн 2 дайнд монголчууд түүхэн нөхцөл байдлаас улбаалан нилээд идэвхтэй оролцсон байдаг юм.  Дэлхийн ихэнх улс орнуудыг хамарсан энэ дайнд монголчууд өөрийн эрхгүй татагдан орж  Европ тивд Берлин, Ази тивд Бээжин хүртэл байлдаж оролцсон түүхтэй.

Дэлхийн 2 дайн эхлэхэд хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд, хараат байдлаар байсан Монголчууд болох халимаг, буриад, тува, монгол, угсаа гарвал нэгт якут, тунгус, эвенки татарууд гм олон улс ардууд цусаа урсган байлдан үрэгдэцгээж,  агт морьд амьд мал, үнэт эд, газрын баялгаа ялалтын төлөө зориулсныг түүх гэрчилнэ. Монголчуудын зүтгэлийг Зөвлөлт засгийн үед нэг их ил тод үнэлдэггүй байсан ч  сүүлийн жилүүдэд ОХУ-ын эрдэмтэд судлаачид түүхийн үнэнийг эргэн сөхөж зарим нэг цөөн нийтлэл материалуудыг хэвлэх болжээ. 

Буриад зоноос гэхэд 120 000 гаруй цэрэг буюу Буриадын автономит эрх улсын таван хүн бүрийн нэг нь байлдаж 37 хүн ЗХУ-ын баатар болж дайны талбараас 39000 хүн эргэж ирээгүй билээ. Бүх холбоотын /ЗХУ-ын/ 1939 оны тооллогоор Буриадад 546 000 хүн ам тоологдсон байна. 

 

Фронтод Буриадаас 18575 вагон махан консерв нийлүүлж, Буриадын  Жидинскийн заводоос үйлдвэрлэсэн Зөвлөлтийн 3 танк бүрийн 1 нь Монголын вольфрамаар хуягласан байдаг байсан гэж түүхэн материалд нийтэлсэн байх юм.. 

 

Дайны өмнө Зөвлөлт засгаас булгыг гадаад зах зээлд нийлүүлэхэд хяналт тавьж байсан боловч дайн жилүүдэд энэ ховор үст анг амьдаар нь гаргаж байсан байдаг. 1944 онд Нью-Иоркийн үнэт үс арьсны захын үнэ хаялцуулах худалдаанд баргузин аймгаас авчаачсан булга 2000 ам доллар хүрсэн байдаг. Тэр үед зөвлөлтийн Т-34 нэг танк америкийн 26000 ам доллараар үнэлэгдэж байжээ.

Буриадаас фронтод махор тамхи, чихрийн манжин, наранцэцэг, маалинга,загасны консерв, талх, гурил, буудай, төмс хүнсний ногоо, арьс шир, ноосыг нийлүүлж Улаан-Үд хот 4400 ор бүхий эмнэлгийн хот болж байв. Дайны жилүүдэд Буриадад 30 гаруй мянган шархадсан цэрэг эмчлүүлж 16 мянга гаруй хагалгаа хийгдсэн байдаг 

 

 

Солдаты Красной Армии

Буриадаас  дайнд нийт хүн амын 120 мянга гаруй хүн явсан бөгөөд 39000 буюу гэрван хүн бүрийн нэг нь үрэгдсэн байна. 6,5 мянган хүн тахир дутуу болж эргэн ирсэн байна.  43 хүн ЗХУ-ын баатар цол хүртэж 11 хүн  кавалер ордена Славы цолыг хүртсэн байна.

 

Берлин хүрсэн буриад цэргүүд / Солдаты Красной армии из Бурятии у Бранденбургских ворот. Берлин. Г.Д. Викулов, Б.Д. Балданжапов, Б.М. Лодонов, С.М. Дугарон, Б.У. Рабжаев. 5 мая 1945 года/

ЗХУ-ын баатар Базар Ринчинович Ринчино

/Герой Советского Союза Базар Ринчинович Ринчино/

ЗХУ-ын баатар Жамбыл Ешеевич Тулаев

/ Герой Советского Союза Жамбыл Ешеевич Тулаев/

Сбор самолета на Улан-Удэнском авиационном заводе

Улаан-Үдийн махны үйлдвэр дайны үед мах үйлдвэрлэлээрээ ЗХУ-д гуравт бичигдэж байсан байна. 

 Тувагийн морин цэргийг фронтод илгээж буй нь /Проводы тувинского кавалерийского эскадрона на фронт. Кызыл, 1943/

Дайны эхний өдрүүдээс эхлэн Тагна Урианхайчууд- Тувачууд ЗХУ-д туслахыг санал болгосон байдаг Тэр үед Тувагийн армид 489 цэрэг буюу 4 эскадронаар туслахыг санал болгосон боловч Москва хэт цөөн хүн амтайг харгалзан тусламжаас татгалзсан түүхтэй. 

1941-1944 онуудад Тувагийн бүгд найрамдах улсаас ЗХУ-д 50 000 морь 700 000 гаруй толгой мал, 52 000 хос цана,  10 000 хагас шуба 19 000 бээлий16000 эсгий гутал,  67 тонн ноос, 400 тонн мах, гурил буудай, олон тонн зөгийн бал, консерв, боолтын материал, бинт бэлэглсэн байдаг. 

Тувагийн ард түмнээс бэлэглэсэн байлдааны 10 онгоцны нэг /Фотографии построенных на тувинские средства самолётов Як-7Б, сделанные 16 марта 1943 года на аэродроме «Чкаловский». На нижних фотографиях видны надписи «От Танды хошуна ТНР» и «От тувинского народа»/

208 цэрэгтэй Тувагийн сайн дурын морин цэргүүд Украйны   Муроме  Коврове-ийг чөлөөлөхөд оролцсон байна Тувачууд Украйны 80 гаруя хотсууринг чөлөөлөхөд оролцсон байна. ЗХУ-ын армид 8000 гаруй тувачууд байлдаж 20 хүн орден Славы, одонгоор шагнуулж 5,5 мянган тувачууд зөвлөлтийн одон медалиудаар шагнагдсан байна. 1944 оны 8 дугаар сарын 17 –нд Тува улс ЗХУ-ын бүрэлдэхүүнд орсон, 80 000 хүн амтай Тува улс 

Караван с хлебом, направляемый в подарок Красной Армии аратами Эрзинского кожууна. 1942 год

В Кызылской пошивочной мастерской. Девушки шьют полушубки для фронта. 1943 год

«Мягкое золото» Тувы охотники показывают друг другу добытую пушнину (соболей). Сарыг-Сеп, 1941 год

Цэргийн экспертүүдийн тэмдэглэснээр цөөхөн Монголчууд Тувачууд дайн эхний жилүүдэд ЗХУ-д АНУ, Канад, Англи, Австралий холбоотон улсууд бүгд нийлсний гуравны нэгтэй тэнцэх хамжээний тусламжийг үзүүлсэн байдаг  

Тувагийн сайн дурынхан 1943 он /Первые тувинские добровольцы (около 200 человек) вступили в ряды Красной армии в мае 1943 года/

Фронтод илгээх Тувагийн тусламж /Помощь фронту и Тувы. 1943/

Тувагийн ард түмний тусламжаар босгосон байлдааны нисэх онгоц /Фотографии построенных на тувинские средства самолётов «От Танды хошуна ТНР» и «От тувинского народа»/

Улаан армийн эгнээнд Тувагийн 8000 цэрэг байлдаж 67 нь ЗХУ-ын дээд одон медалиар шагнуулсан байна. 

Хар үхэл хэмээн нэрлэгдсэн тува цэрэг /Тувинцы «черная смерть» вермахта/

Тува морин цэрэг 1943 он /Тувинский кавалерист.1943/

Халимагийн ард түмэн ч бас дайнд идэвхтэй оролцсон билээ. Германы арми дайны эхний үед Халимагийн нутгийн тал хувийг эзэлсэн бөгөөд зөвлөлт оросын хэлмэгдүүлэлтээс болж зарим халимаг иргэд германы армийн талд орж тулалдсан түүх бий. 

(нем. Kalmücken-Kavallerie-Korps) — 3200 орчим хүнтэй цэргийн корпус 1942 оны зун германчуудын талд байлдаж байсан байна. Оросууд “Улус “ нэртэй ажиллагаа явуулан халимагуудыг хэлмэгдүүлэн улс орныг нь устган ЗХУ-д хавсарган Урал Сибирь дундад Ази руу хөөж зөвхөн 1956 онд цагаатгасан түүхтэй. Улаан армийн талд 25747 халимаг иргэд байлдан 9026 нь үрэгдсэн байна. 

Халимагуудыг хэлмэгдүүлэн Дунда Ази Урал Сибирт цөлөхөд ашиглаж байсан төмөр замын вагон /Железнодорожный вагон. Фрагмент мемориального комплекса «Исход и Возвращение», Элиста/

1947оны байдлаар  91 919 халимаг иргэд бүртгэгдсэн бөгөөд  хэлмэгдсэн дайнд үрэгдсэн нь 16 017 хүн гэсэн тоо байдаг ба нийт хүн амын гэравны нэг нь дайны хөлд үрэгдсэн байна.  Дайны 4 жилийн хугацаанд Монголчууд 485000 агт морь илгээсэн нь улаан армийн бүртгэлд байсан 5 морь тумын 1 морь нь монгол морьд байсан байна. Оросууд монгол хүний тусыг нэг их тоогоогүй ч монгол морины тусыг өргөмжлөн Москва хотод монгол моринд зориулсан хөшөөг .. онд босгосон байдаг. АНУ-аас ленд-лиз хөтөлбөрийн дагуу ЗХУ-д 665 000 тонн махан консерв нийлүүлсэн байдаг бол ядуу 800 000 хүрэхгүй шахам хүн амтай Монгол улс бараг 500 000 тоон мах, 64000 тонн ноос /АНУ 54000 тонн ноос/,  буюу улаан армийн 5 шинель бүрийн 1 нь монгол ноосоор хийсэн байжээ. Зөвхөн 1941 онд гэхэд Монгол улс 65 сая төгрөгийн үнэ бүхий 140 вагон бэлэг дурсгал, 2,5 төгрөг бэлэглэжээ.

Монгол ард нисэх онгоцны эскадриль танкийн цуваа зэргийг бид сайн мэднэ дээ. 1941 онд дайн эхлэхээс өмнөхөн улаан армид 526,4 мянган морь байсан бол 9 дүгээр сард 1324 000  1941-45 онуудад манай улсаас агт морьд бэлэг дурсгалаас гадна хоол хүнсэнд цэрэг дайнд хэрэглэж болох бүхнийг илгээж байсан бөгөөд 1944 онд манай улсад өөрт маань өлсгөлөн нүүрлэсэн байдаг.  Зээр гөрөөсний мах, ховор үнэт ангийн үс, үнэд хүрэх соелын дусргалт зүйлсээ ч харамгүй илгээж байсан байна. Вольфрам хэмээх хатуу металлийг зөвхөн Монгол улсаас авч байсан бөгөөд “пантер” “тигр” танкуудыг  буудсан 3 сум тутмын 1 нь монголоос олборлосон вольфрамаар хийгдсэн гэж оросын түүхчид шинжээчид өөрсдөө дүгнэдэг. 

Азид Японтой ЗХУ дайнд татагдаагүйн нэг нөхцөл нь Хасан нуурын дэргэд  болон Халхын голд байгуулсан ялалт байсан гэдэг. Хэрэв ЗХУ тэр үед 2 фронтод зэрэг дайтсан бол дэлхийн 2 дугаар дайны төгсгөл хэрхэн эргэхийг таашгүй билээ.

 

 

Ц. Мөнхжаргал

2021 оны 5 дугаар сар 9

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)