Ливан улсын төв банкны ерөнхийлөгчийг авлигын хэрэгт буруутгалаа
- 2021-05-13
- Дэлхий
- 0
Авлигын эсрэг бүлэг нь гадаадын хөрөнгө оруулалт, тэр дундаа олон сая еврогоор тоологдох өмч, хөрөнгийн асуудлаар Ливан Улсын Төв банкны Ерөнхийлөгчийн талаарх гомдлыг Франц Улсад гаргасан. Эдийн засгийн гэмт хэргийн хохирогчдыг хамгаалах Шерпа гэх төрийн бус байгууллагын мэдэгдснээр тэрээр Франц Улс дахь үл хөдлөх хөрөнгийг “сэжигтэйгээр” худалдан авсан байна.
Риад Салемен Төв банкны Ерөнхийлөгчийн албан тушаалыг 1993 онд хашиж эхлэхээс өмнө олж авсан хөрөнгийн эх үүсвэрийн талаар олон баримт гаргаж өгч байсан хэмээн Ройтерс агентлагийн сурвалжлагчид мэдэгдсэн.
“Франц дахь үл хөдлөх хөрөнгөө тус албан тушаалд очихоос өмнө авсан байсан, үүнийгээ мэдүүлсэн” хэмээн тэрээр мэдэгдсэн байна.
Дээрх гомдолд Салемений ах, хүү, хамтрагчид ч бас багтсан хэмээн Шерпагийн хууль бус санхүүгийн урсгалын хөтөлбөрийн тэргүүн Лаура Руссо мэдэгдсэн.
“Франц Улсад олсон хууль бус орлого, тус улс дахь түүний хөрөнгийн сэжигтэй эх үүсвэр, ялангуяа их хэмжээний гадаадын хөрөнгө оруулалтын асуудлуудыг илчлэх зорилгоор бид ажиллаж байна” хэмээн Руссо Ройтерс агентлагт мэдэгджээ.
Ливан Улсын санхүүгийн болон улс төрийн томчуудыг зүй бус удирдлага, авлига, олон улсын тусламж авах асуудалд саад тотгор учруулж буй хэмээн олон жилийн турш буруутгаж буй юм.
Саламэн дээрх асуудлыг өөрийнх нь эсрэг гүтгэлэг хэмээн мэдэгдсэн байна.
Франц Улсад гаргасан 81 хуудас бүхий уг гомдолд Саламэний гэр бүл, хамтрагч нартай холбоотой олон жилийн туршид Ливан Улсаас хууль бусаар зувчуулан, европ даяар байршуулсан хэдэн зуун сая еврогийн хөрөнгө, компаниуд, хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийн талаар хөндсөн байна.
Ливан Улсын залилан, гэмт үйлдлийн хохирогчдын хамтарсан нийгэмлэгийн гомдолд Францын үндэсний санхүүгийн прокуророос ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.
Энэхүү гомдолд Ливан Улсын төрийн томоохон 20 өндөр албан тушаалтнуудыг дурьдсан байсан ба цаашид банкны эзэд, хувь нийлүүлэгчдэд хамааралтай асуудлыг хөндөх болно гэжээ.
Эх сурвалж: www.reuters.com
Сэтгэгдэл (0)