ЭМЯ: Шинээр 585 халдварын тохиолдол бүртгэгдэж, есөн хүн нас барлаа
- 2021-05-13
- Видео
- 0
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 585 тохиолдол бүртгэгдлээ.
Эдгээрийн 478 нь Улаанбаатар хотод, орон нутагт 106, зөөвөрлөгдсөн 1 байна. Дөрөвдүгээр сарын 26-нд Энэтхэг улсаас ирсэн иргэнээс халдвар илэрлээ.
Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 47033 боллоо.
Мөн 478 нь Улаанбаатарын голомтуудад илэрсэн бол орон нутагт 106 тохиолдол бүртгэгджээ.
Дархан-Уулд 2
Дорноговь 3
Сүхбаатар 4
Увсад 1
Ховд 1
Завханд 32
Говь-Алтайд 8
Өвөрхангайд 9
Төвд 33
Орхонд 2 тохиолдол бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 1548 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 37281 болов.
Нийт 4525 хүн хэвтэн эмчлагдэж буйгаас биеийн байдал маш хүнд 116 хүн байна.