2020 оны хамгийн их орлоготой тамирчныг Конор Макгрегор тэргүүлэв
- 2021-05-17
- Дэлхий
- 0
Холимог тулааны супер од Конор Макгрегор АНУ-ын “Форбес” сэтгүүлийн шинэ оны хамгийн өндөр цалинтай тамирчдын жагсаалтыг өнгөлжээ. Тус сэтгүүл энэхүү жагсаалтыг гаргахдаа 2020 оны тавдугаар сарын 1-ээс 2021 оны тавдугаар сар хүртэлх хугацааг хамруулсан аж. Ирланд тулаанч дээрх хугацаанд 180 сая ам.доллар олж, Аргентиний хөлбөмбөгийн супер од Лионель Месси (130 сая), Португалын Криштиану Роналду (120 сая) нар араас нь жагсав. Цар тахлын улмаас тамирчдын орлого эрс буурсан. Эхний 10-т бичигдсэн тамирчдын дийлэнх нь тэмцээнээс гадуур олсон орлогоороо уг жагсаалтад багтсан нь үүнийг гэрчилнэ. Ялангуяа хөлбөмбөгчид хөл хориотой үед цалингаа бүрэн авахаас татгалзсан нь тэдний орлогод шууд нөлөөлжээ. Энэ удаагийн жагсаалтад Америкийн мэргэжлийн спортын дөрвөн тамирчин багтсан байна. Жагсаалтыг танилцуулъя.
1. Конор Макгрегор-180 сая ам.доллар
Өдгөө 32 настай тэрбээр нийт орлогынхоо 22 сая ам.долларыг UFC-ээс олсон бол видео тоглоом, хувцас хэрэглэлийн брэнд, бооцооны сайт, вискиний брэндээс үлдсэн 158 сая ам.долларын ашигтай ажиллажээ. Тэрбээр өөрийн твиттертээ “Бид чадлаа. Намайг бизнес эрхлэгч гэдгээр минь хүлээн зөвшөөрсөн “Forbes”-т баярлалаа.
2. Лионел Месси- 130 сая ам.доллар
Түүний хувьд нийт орлогынхоо 97 сая ам.долларыг талбай дээр хөлбөмбөг тоглосныхоо төлөө клубээс авсан. Тэгвэл насан туршийн гэрээ хийсэн “Adidas” болон түүний нэрээр хувцас урладаг Жинни Хилфигер нарын хамтын ажиллагаанаас үлдсэн орлогоо бүрдүүлжээ.
3. Криштиану Роналду-120 сая ам.доллар
Фэйсбүүк, инстаграм, твиттер даяар 500 сая дагагчтай болсон дэлхийн анхны хүн Роналду хөлбөмбөг тоглоод 70 сая ам.долларын орлого олжээ. Үүнээс гадна насан туршийн гэрээ хийсэн “Nike” болон “CR7” брэндийн хувцас, хэрэглэл, зочид буудал, үнэт эдлэл, фитнесс зэргээс бусад орлогоо бүрдүүлсэн байна.
4. Дак Прескот-107.5 сая ам.доллар
Тэр эхний 10-т жагссан тоглогчдоос хамгийн залуу нь бөгөөд өдгөө 27 настай. Америк хөлбөмбөгийн тамирчин багийнхаа гэрээнээс 97.5 сая ам.доллар авсан бол “Sleep Number”, “7/11”, “DirecTV” компаниас бусад орлогоо олсон байна.
5. Леброн Жеймс-96.5 сая ам.доллар
Мэргэжлийн сагсан бөмбөгийн өнөө цагийн хамгийн алдартай тамирчдын нэг “Хаан” Жеймс “Лейкерс”-ээс 31.5 сая ам.доллар авчээ. Тэгвэл “PepsiCo”-той хийсэн шинэ гэрээ, “Space Jam: A New Legacy” кино зэргээс 65 сая ам.долларыг олжээ. Тэрээр саяхан “Boston Red Sox”, “Liverpool FC” болон “Roush Fenway Racing”-ийн эзэмшигч “Fenway Sports Group”-т хөрөнгө оруулсан билээ.
6. Неймар- 95 сая ам.доллар
“Puma” компанитай хийсэн гэрээ, “Fortnite” тоглоом дахь дүр зэргээсээ 19 сая ам.долларыг олсон. Харин Францын “ПСЖ” клубээс 76 сая ам.доллар авчээ.
7. Рожер Федерер-90 сая ам.доллар
Өвдөгний бэртлийн улмаас өнгөрсөн жил талбай дээр маш бага гарсан Рожер 2020 онд талбайн тенниснээс ердөө 0.03 сая ам.доллар олжээ. Харин “Rolex”, “Credit Suisse”, “Uniqlo” брэндтэй хийсэн гэрээ болон өөрийн “On” компаниасаа 90 сая ам.долларын ашигтай ажиллав.
8. Льюис Хэмилтон-82 сая ам.доллар
Автомашины хамгийн олон үзэгчтэй уралдаан “Формула 1” уралдаанаас шилдэг 10-т багтсан цорын ганц тамирчин “Mercedes” багийн нисгэгч Хэмилтон “Tommy Hilfiger”, “Monster Energy” болон “Puma” брэндээс 12 сая ам.долларыг олсон бол үлдсэн орлогоо уралдааны зам дээрээс олов.
9. Том Брэди- 76 сая ам.доллар
Америк хөлбөмбөгийн 43 настай тамирчин Брэди үндсэн гэрээний 45 сая ам.доллар авсан бол “TB12” брэнд, кино үйлдвэрлэл болон NFT борлуулдаг сайтаасаа үлдсэн 31 сая ам.долларыг босгожээ.
10. Кевин Дюрант- 75 сая ам.доллар
Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн “Брүүклин Нэтс”-ийн гол тоглогч тэрбээр багаасаа 31 сая ам.доллар авчээ. Тэгвэл үлдсэн орлогоо “Thirty Five Ventures”, “Postmates” компаниас бүрдүүлсэн байна.
Сэтгэгдэл (0)