ЭМЯ: Халдварын 349 тохиолдол шинээр бүртгэгдэж, 7 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 7791 хүнээс PCR шинжилгээ авчээ. Улмаар коронавирусийн халдварын 349 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 49 524 боллоо. 

Шинээр бүртгэгдсэн 349 тохиолдлын 343 нь /нийт 48 819/ дотоодын халдвар, зургаа нь эмнэлгийн орчноос буюу эмнэлгийн ажилтан халдварласан /нийт 149/ тохиолдол бүртгэгджээ. 

349 халдварын 318 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр нийслэлд өвчлөлийн тоо 43 615 боллоо. Орон нутагт 25 тохиолдол илэрч, нийт тохиолдлын тоо 5205 болжээ. 

877 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарснаар нийт эмчлэгдсэн хүний тоо 42 721  боллоо.

Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд Ковид19-ийн халдвартай долоон хүн нас барж, нийт нас барсан хүний тоо 221 боллоо.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай