ЭМЯ: Шинээр халдварын 575 бүртгэгдэж, зургаан хүн нас баржээ

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө.

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын 575 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 50 099 боллоо. 

Шинээр бүртгэгдсэн 575 тохиолдол 570 нь дотоодын халдвар бөгөөд эмнэлгийн орчноос буюу эмнэлгийн ажилтан халдварласан таван /нийт 154/ тохиолдол бүртгэгджээ. 

575 халдварын 492 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр нийслэлд өвчлөлийн тоо 44 107 боллоо. Орон нутагт 78 тохиолдол илэрч, нийт тохиолдлын тоо 5285 болжээ. 

865 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарснаар нийт эмчлэгдсэн хүний тоо 43 586  боллоо. Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд Ковид19-ийн халдвартай зургаан хүн нас барж, нийт нас барсан хүний тоо 227 боллоо.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай