ЭМЯ: Шинээр халдварын 519 тохиолдол бүртгэгдэж, найман хүн нас бараад байна
- 2021-05-20
- Видео
- 0
Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө.
Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын 519 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 50 618 боллоо.
Шинээр бүртгэгдсэн 519 тохиолдлын 513 нь дотоодын халдвар бөгөөд эмнэлгийн орчноос буюу эмнэлгийн ажилтан халдварласан таван /нийт 159/ тохиолдол бүртгэгджээ. Мөн нэг тохиолдол зөөвөрлөгдсөн байна. Тодруулбал, БНЭУ-аас ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс Ковид19 илэрсэн.
519 халдварын 461 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр нийслэлд өвчлөлийн тоо 44 568 боллоо. Орон нутагт 52 тохиолдол илэрч, нийт тохиолдлын тоо 5334 болжээ.
805 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарснаар нийт эмчлэгдсэн хүний тоо 44 391 боллоо. Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд Ковид19-ийн халдвартай найман хүн нас барж, нийт нас барсан хүний тоо 235 боллоо.