ЭМЯ: Халдварын 629 тохиолдол шинээр бүртгэгдлээ
- 2021-05-21
- Видео
- 0
Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө.
Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын 629 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 51 247 боллоо.
Шинээр бүртгэгдсэн 629 тохиолдлын 627 нь дотоодын халдвар бөгөөд эмнэлгийн орчноос буюу эмнэлгийн ажилтан халдварласан хоёр /нийт 161/ тохиолдол бүртгэгджээ.
629 халдварын 603 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр нийслэлд өвчлөлийн тоо 45 171 боллоо. Орон нутагт 24 тохиолдол илэрч, нийт тохиолдлын тоо 5358 болжээ.
754 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарснаар нийт эмчлэгдсэн хүний тоо 45 145 боллоо.
Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд Ковид19-ийн халдвартай таван хүн нас барж, нийт нас барсан хүний тоо 240 боллоо.