ЭМЯ: Халдварын 539 тохиолдол шинээр бүртгэгдэж, 4 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд 7541 сорьцод шинжилгээ хийснээс 539 хүнд халдвар илэрчээ. Ингэснээр Монгол улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 52 470 болж байна. 

Шинээр бүртгэгдсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар. Үүнээс Улаанбаатар хотод 491 тохиолдол, орон нутагт 48 тохиолдол илэрчээ. 

Сүүлийн хоногт 485 хүн эмчлэгдэж эмнэлэг, гэрийн тусгаарлалтаас гарснаар нийт эмчлэгдсэн хүний тоо 46 338 боллоо.

Ковид19-ийн халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан дөрвөн хүн нас барлаа. Ингэснээр Монгол улсад бүртгэгдсэн цар тахлын шалтгаант нас баралтын тоо 248 болж байна.

Одоогоор 4 091 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 2091, хүндэвтэр 1357, хүнд 528, маш хүнд 115 хүн байна. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай