ЭМЯ: "Ковид-19" халдварын 630 шинэ тохиолдол бүртгэгдлээ
- 2021-05-24
- Видео
- 0
Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 5849 сорьцод шинжилгээ хийснээс 630 хүнд халдвар илэрчээ.
Ингэснээр Монгол улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 53 100 болж байна. Шинээр бүртгэгдсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар. Үүнээс Улаанбаатар хотод 581 тохиолдол, орон нутагт 49 тохиолдол илэрчээ.
Сүүлийн хоногт 410 хүн эмчлэгдэж эмнэлэг, гэрийн тусгаарлалтаас гарснаар нийт эмчлэгдсэн хүний тоо 46 748 боллоо.
Ковид19-ийн халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан таван хүн нас барлаа.
Ингэснээр Монгол улсад бүртгэгдсэн цар тахлын шалтгаант нас баралтын тоо 253 болж байна.