ЭМЯ: 680 хүнээс халдвар илэрч, хоёр хүн нас барлаа
- 2021-05-26
- Видео
- 2
Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 7831 сорьцод шинжилгээ хийснээс 680 хүнд халдвар илэрчээ. Ингэснээр Монгол улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 54 414 болж байна.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар. Үүнээс Улаанбаатар хотод 634 тохиолдол, орон нутагт 46 тохиолдол илэрчээ.
Архангай-3, Булган-10, Орхон-19, Өвөрхангай-3, Төв-10, Хөвсгөл-1 аймгуудад коронавирусийн тохиолдлууд батлагдсан байна.
Сүүлийн хоногт 685 хүн эмчлэгдэж эмнэлэг, гэрийн тусгаарлалтаас гарснаар нийт эмчлэгдсэн хүний тоо 48 041 боллоо.
Ковид19-ийн халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр хүн нас барлаа. Ингэснээр Монгол улсад бүртгэгдсэн цар тахлын шалтгаант нас баралтын тоо 257 болж байна.
Сэтгэгдэл (2)
(202.126.88.128)
Haashaa yum we Nemegdeed l bh yum Tur zasag ni songuuli yriad l uhaan alga tsuuhun hed maani uwchiluud l bh yum Tolgoi gej olgoi bolson medleg muutai zurh setgelgui mungunii baritsaatai heden humuusiin gaigaar bid ch suirch bna da
(202.126.90.52)
Үнэхээр наад тоо чинь үнэн л юм бол яагаад сонгуулийн сурталчилгаа гээд олон хүмүүсийг бөөгнүүлээд бгаан. Хоорондын зай ч бхгүй. Яагаад сонгууль хийх гээд бгаан. Наад тоогоо бидэнд биш улс төрчиддөө хэлээч. Сонгуулийн дараа наад өвчин чинь ихсэх юм бол сонгууль хийсэн,оролцсон,зох.байгуулсан хүмүүс хариуцлага хүлээх үү эсвэл ямар нэг шалтгаан олоод биднийг буруутгах уу. Үнэндээ бид биш та нар буруутай шүү. Та нар үүргээ маш муу биелүүлсэн. Та нар хариуцлагаггүй ажилсан.