ЭМЯ: Коронавирусийн 785 тохиолдол бүртгэгдэж, дөрвөн хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 785 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн 729 Улаанбаатарт, хөдөө орон нутагт 56 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 55852 боллоо.

Мөн дөрвөн иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 263 болж байна.

  • 78 настай эмэгтэй
  • 79 настай эмэгтэй
  • 46 настай эрэгтэй
  • 66 настай эрэгтэй ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Мөн 33 настай эрэгтэй өндрөөс унаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад ковидын хавсарсан өвчнөөр нас барсан байна.

Сүүлийн 24 цагт хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 48749 болов.

Биеийн байдал хүнд маш хүнд 122 хүн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай