ЭМЯ: Халдварын 769 тохиолдол шинээр бүртгэгдэж, 5 хүн нас барлаа

ЭМЯ-наас цар тахлын нөхцөл байдлын талаар ээлчит мэдээллээ хийлээ. Сүүлийн 24 цагт 8700 орчим хүнээс ГМО шинжилгээ авахад 769 хүнээс корона вирусийн халдвар илэрчээ.

769 тохиолдлын 768 нь дотоодын халдвар бол эмнэлгимйн орчноос нэг тохиолдол гарчээ. Нийт тохиолдлын 681 нь Улаанбаатар хотоос, 87 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Ингэснээр халдвар авсан нийт хүний тоо 55 897, үүнээс Улаанбаатар хотод 50 139, орон нутагт 5758 боллоо. Эмнэлгийн 167 эмч, ажилтан халдвар авчээ.

Сүүлийн 24 цагт 571 хүн дгэрч, эдгэрсэн нийт хүний тоо 49 320 болсон байна. Таван хүн нас барснаар нийт нас барсан хүний тоо 268 болжээ.   

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)