ЭМЯ: Коронавирусний халдварын 891 шинэ тохиолдол бүртгэгдлээ
- 2021-05-30
- Видео
- 0
Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 8000 гаруй сорьцод шинжилгээ хийснээс 891 хүнд халдвар илэрчээ. Ингэснээр Монгол улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 57512 болж байна. Шинээр бүртгэгдсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар.
Үүнээс Улаанбаатар хотод 836 тохиолдол, орон нутагт 54 тохиолдол илэрчээ.
Ковид19-ийн халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан дөрвөн хүн нас барлаа. Ингэснээр Монгол улсад бүртгэгдсэн цар тахлын шалтгаант нас баралтын тоо 286 болж байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас 4,533 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлаар ангилбал
хөнгөн 2,174
хүндэвтэр 1,585
хүнд 468
маш хүнд 122 хүн байна. Гэртээ 2930 хүн гэртээ эмчлүүлж байгаа юм.