Иргэд шударга, бүтээлч, ард түмнээ гэсэн сэтгэлтэй хүнийг л дэмждэг
- 2021-06-01
- Нийтлэл
- 2
Бид алт, газрын тос, нүүрс, төмөр гээд үнэт баялгуудаа хэчнээн жил гадагш нь экспорт нэрээр үнэгүй шахуу зөөлгөх вэ. Үүнийг дотооддоо боловсруулж, баяжуулан хэрэглэж, илүүг нь арай өндөр үнээр экспортолдог болох л хэрэгтэй биз дээ. Монгол хүн эх орныхоо баялгаас хувь хүртэж байсан түүх ер нь бий бил үү? Энэ засгийн үед л У.Хүрэлсүхийн эрс зоримог шийдвэрээр “Эрдэнэт”-ийн ашгаар цахилгаан, дулаанаа хагас жил бүх нийтээрээ төлүүлж, “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаагаараа их, бага ч гэсэн ашиг хүртэж, уул уурхайн баялгаас ахмадууд тэтгэврийн зээлээ тэглүүлж, зээлгүй нь сая төгрөг хүртэж, “Ковид-19” цар тахлын ид тархалтын үед иргэн бүрт тодорхой бэлэн мөнгөөр тусламж үзүүлж байгаа нь өнөөдрийн Засгийн газар, түүнийг удирдан чиглүүлж байгаа хүмүүсийн бодит үйл ажиллагаа юм.
Олон арван ашигт малтмалын лиценз нэртэй луйвруудыг таслан зогсоож, төрийн мэдэлд авч, “Эрдэнэт”-ийн 49 хувь гэх том луйврыг илрүүлэн, улсынх болгож, яах аргагүй Монгол хэмээх айлыг эзэнтэй болгосон гэж боддог. Монгол Улс Өөрийн үндэсний нефтийн үйлдвэртэй болно гэдэг үнэхээр чухал, бас нэг том хөгжлийн гарц нээгдэж буй билээ. Өнгөрсөн бүхий л хугацаанд ихэнхдээ ОХУ-аас импортолдог нефтийн бүтээгдэхүүнээ өөрийн улсад үйлдвэрлэдэг болно гэдэг Ухнаагийн Хүрэлсүхийн Засгийн газрын үед зоригтой эхлүүлсэн асар том ололт, бүтээн байгуулалт гэж ард түмэн харж байгаа .
МАНАН-гийн эсрэг хэдэн залуучуудтай нийлэн тэмцэж, нам дамжсан тэрхүү бүлэглэлд цохилт өгсөн нь маш том сануулга байв. Энэ бүхний үр дүнд МАНАН суларсан, гэвч арилаагүй. Тиймээс үргэлжлүүлэн тэмцэх болно, тэмцэх ч хэрэгтэй. Үүнийг ард түмэн У.Хүрэлсүхээс л хүлээж байгаа.
Хүнийг харлуулах гэж зарим хүн их хичээх юм аа… Өөрсдөө ард түмнийхээ төлөө Ардчилсан Монголынхоо төлөө У.Хүрэлсүхийн дайны хөдөлж, ямар нэг үр дүнтэй үйлс бүтээчихээд энэ хүний хийсэн бүтээснийг муу л даа. Яг үнэндээ хийж бүтээснээрээ өрсөлдөөд гараад ирвэл ард иргэд бид хүндэлье. Бас өрсөлдүүлье. Өнөөдөр тэр 400 гаруй км төмөр зам ашиглалтад орлоо л гэж байна. У.Хүрэлсүх л Ерөнхий сайд байхдаа Ерөнхийлөгч Х.Баттулгатай санал нэгдэн, зөвлөлдөж Засгийн газраас хөрөнгө гаргуулж хийж эхэлсэн, одоо дуусах шатандаа ороод байна.
Эх орныхоо төлөө бүтээн байгуулалт хийхийн тулд ард түмний хүсэл зорилгод нийцүүлэн бүтээлч, зоримог, шулуухан шийдэж чаддаг, шийдсэнээ хийж бүтээж чаддаг ийм л хүн Ерөнхийлөгч болох ёстой бус уу. Миний л мэдэх сүүлийн 30 гаруй жилд ийм Ерөнхий сайдтай байсныг мэдэхгүй юм байна аа. Тэгээд ч өнгөрсөн жилүүдэд хамгийн тогтвортой, бүтээлч ажилласан Ерөнхий сайд бол Ухнаагийн Хүрэлсүх гэж хэлнэ ээ. Монголын ард түмэн, монголчууд бид хэнийг, хэзээ, чухам яагаад сонгохоо сайн мэднэ. Хэн нь ард олныхоо төлөө юу хийсэн билээ гэдгээр нь аль хэдийнэ дүгнээд, сонгогч бүр шийдвэрээ өөртөө гаргачихсан л байгаа.
Алийн болгон бид “Алтан дээр сандайлсан гуйлгачид” гэж хэлүүлэх юм бэ. Монгол Улсын байгалийн баялаг Монгол хүний сайн сайхны төлөө л, хүн бүрд хүртээмжтэйгээр зориулагдах ёстой. Үүнийг Ухнаагийн Хүрэлсүх удирдан манлайлж, иргэн бүрийн төлөө идэвх санаачилгатай ажиллаж чадна аа. Монголоо улам цэцэглүүлэн хөгжүүлж, ард биднийгээ аливаа өвчин зовлонгүй, амар тайван аж төрөх бүхий л боломжийг бүрдүүлсэн Ерөнхийлөгч болох болтугай.
ХИАД БОРЖИГОН ОВОГТ АГВААНЦЭРЭНГИЙН ЭНХТАЙВАН
/Монгол Улсын Ардын жүжигчин, дуурийн дуучин, хөгжмийн зохиолч, кино найруулагч/
Сэтгэгдэл (2)
Зоин (192.82.78.169)
65.62 суудалтай 5 жил боллоо энэ хүний яриагаар сайхан болсон юм байжээ
(122.201.24.169)
Чингис хааны дүрд тохироогүй хүн