ЭМЯ: Коронавирусний халдварт 1024 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 9045 хүнд шинжилгээ хийхэд 1024 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн 883 нь Улаанбаатар хотод, 140 орон нутагт, зөөвөрлөгдсөн 1 тохиолдол байна.

Шинээр илэрсэн халдваруудын 883 нь нийслэлд, 140 нь орон нутагт бүртгэгджээ. 

Орхон аймагт -11

Өвөрхангай - 5

Хөвсгөл аймагт- 1

Төв аймагт -48

Булган аймагт - 15

Сэлэнгэ аймагт -9

Хэнтийд -4

Баянхонгор- 8

Завхан- 1

Баян-Өлгий- 7

Увс-18

Дорнод- 3

Говь-Алтай аймагт -5 тохиолдол бүртгэгджээ.

Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 61396 боллоо.

Мөн хоёр иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 288 болж байна.

  • 78 настай эрэгтэй тавдугаар сарын 19-нд онош нь батлагдсан
  • 80 настай эрэгтэй тавдугаар сарын 23-нд онош нь батлагдан ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.

Сүүлийн 24 цагт 535 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 51983 болов.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай