БНХАУ дипломат чиг шугамаа өөрчиллөө
- 2021-06-04
- Дэлхий
- 0
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Коммунист намын өндөр албан тушаалтнуудад итгэлтэй, хайр татсан, нэр хүндтэй Хятад улсыг цогцлоохыг чухалчилсан байна. Үүнийг Хятадын дипломат арга барилд гарч болзошгүй өөрчлөлтийг харуулсан ч шинжээчдийн үзэж байгаагаар улам бүр антагонист шинжтэй болжээ. Энэ мэдэгдэл Бээжинг дэлхийн гол гүрнүүдтэй харилцаа муудаж эхэлсэн үед гарснаараа онцлог юм. Үндэстний цөөнхийн эсрэг хүний эрхийн зөрчил, Хонконгийн ардчиллын төлөө тэмцэгчдийг шахсан зэрэг асуудлаар шүүмжлүүлэх болсон.
АНУ шинэ коронавирусийг Хятадын лабораториос үүсэлтэй эсэхийг үргэлжлүүлэн шалгуулах хүсэлт гаргасан. Бээжингийн эрх баригчид америкчуудыг улс төрийн манипуляциа зогсоохыг шаардсан юм. “Синьхуа” агентлагийн уламжилснаар “Бид дэлхийтэй харилцахдаа нээлттэй, өөртөө итгэлтэй, гэхдээ даруухан байх ёстой. Ард түмний аз жаргалаас өөр юуг ч хүсэхгүй. БНХАУ дэлхийн харилцааг сайжруулах гүүр болох үүргээ үнэнчээр биелүүлэх болно” хэмээн Хятад улсын дарга ярьжээ. Шинжээчид энэхүү илтгэлийг Бээжин тусгаарлагдсанаа хүлээн зөвшөөрсөн ховор тохиолдол боллоо гэж дүгнэлээ. Ши Жиньпин 2012 онд БНХАУ-ын дарга болж, өөдрөг байдал, авторитаризмын эрин үеийг эхлүүлсэн юм. Тус улсын дипломат ажилтнууд сүүлийн жилүүдэд чимээгүй байхаа больж, байр сууриа сорьсон хүмүүсийн эсрэг ёжтой мэдэгдэл хийх болсон. Энэхүү стратегийг “Чонон дайчин” гэж Хятадын элит тусгай хүчин Америк тэргүүтэй хөлсний цэргүүд рүү халддаг эх оронч киногоор нэрлэжээ. Харин Ши Жиньпиний мэдэгдэл Хятадын дипломат ажилтнуудыг арга барилаа гэнэт 180 градусаар өөрчлөхийг шаардлаа.
Өөрөөр хэлбэл, Ши Жиньпиний улс төрийн товчоо руу чиглэсэн шийдвэрлэх мэдэгдэл гадаад ертөнцтэй харилцахдаа эелдэг өнгө аястай байхыг сануулсан анхааруулга юм.
Сэтгэгдэл (0)