Хатан хаантай холбоотой баримтууд ил болов
- 2021-06-04
- Дэлхий
- 0
Их Британийн Хатан хааны гэр бүлд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах хандлага амь бөхтэй оршиж байгаа тухай Меган Марклын ярилцлага шуугиан дагуулсан. Хатан хааны гэр бүлийн гишүүдийн амьдардаг ордонд өнгөт цагаачид эсвэл гадаадын иргэдийг ажиллахыг 1960-аад оны сүүлч хүртэл хориглодог байв. Түүнчлэн 1970-аад онд улстөрчид ялгаварлан гадуурхалтыг арилгах зорилгоор арьс өнгө, бэлгийн тэгш байдлын тухай хэд хэдэн хуулийг хэрэгжүүлж эхэлсэн.
Гэвч Букингемийн зарим заалт өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байж магадгүй. “Guardian” сонины сурвалжлагч нар Үндэсний архиваас холбоотой баримт бичгүүдийг олжээ. Букингемийн ордны даамал уг хоригийн талаар болон хэзээ хүчингүй болгосон тухай асуултад хариулахаас татгалзжээ. Ордны дотоод данс бичигт ажилчдын арьс өнгө, угсаатны талаар бүртгэл хөтөлдөггүй байжээ. Хааны гэр бүлд африк, ази гаралтай үндэстний цөөнх үйлчилдэг. Сэтгүүлч Эндрю Мортон 1990 онд “Sunday Times” сонинд хэвлүүлсэн нийтлэлдээ ордны гүйцэтгэх албан тушаалд өнгөт арьстнуудыг томилдоггүй тухай дурджээ.
Букингемийн ордноос 1997 онд тэгш боломжийг хангах үүднээс албан хаагчдын тоог хянах зөвлөмж бодлого хэрэгжүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Мөн Хатан хаан өөрт таалагдаагүй хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулахаар сайд нарыг нууцаар лоббидох, эрх мэдлээ удаа дараа ашигласан байж болзошгүй гэнэ.
Сэтгэгдэл (0)