Голууд үертэй байна
- 2021-06-10
- Байгаль орчин
- 0
2021 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний дунд хэсгээр болон Орхон голын адаг, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хүдэр, Ерөө, Тэрэлж, Туул, Сөгнөгөр, зүүн хажуугийн Балж, Онон, Хэрлэн голын эхээр усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгдэж, Туул, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Балж, Онон, Хэрлэн, Хархираа, Түргэн зэрэг голууд үерийн түвшинг 5-45 см, Хүдэр, Ерөө, Сөгнөгөр, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 5-20 см даван тус тус хүчтэй үерлэж байна.
Маргааш буюу зургаадугаар сарын 11-ний өдөр Туул гол Улаанбаатар хот, Алтанбулаг, Лүн сум, Ерөө гол Дулаанхаан сум, Онон гол Дадал сум, Хэрлэн гол Багануур дүүрэг, Өндөрхаан сум, Сэлэнгэ мөрөн Сүхбаатар сум орчимд усны түвшин 10-20 см нэмэгдэж, үерийн болон үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна.
Иймд дээр дурдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.
Гадаргын усны судалгааны хэлтэс
Сэтгэгдэл (0)