Сэрэмжлүүлэг: Гол, мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдр буюу 11-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Хүдэр, Хараа, Ерөө, Шарын гол, Туул зүүн хажуугийн Онон, Хангай нурууны арын Орхон, Алтай нуруунаас эхтэй Сагсай, Харбут Увс нуурын савын Намир зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-40 см нэмэгдэж, Орхон, Хараа, Туул, Сэлбэ, Сөгнөгөр, Хэрлэн, Балж, Онон, Халх, Түргэн зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см Хүдэр, Ерөө гол Дулаанхаан сум орчимд үерийн аюултай 25-50 см даван хүчтэй үерлэж байна.

Маргааш буюу зургаадугаар сарын 12-нд Туул гол Алтанбулаг, Хараа гол Дархан, Ерөө гол Дулаанхаан сум орчимд усны түвшин 10-35 см нэмэгдэх хандлагатай байна.

Иймд дээр дурдсан голуудын сав, эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байх, бага насны хүүхдийг голын ойролцоо тоглуулахгүй, хараа хяналтаа сайжруулах, баталгаатай зам гарцаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)