ЭМЯ: Коронавируст халдварын 2395 шинэ тохиолдол бүртгэгджээ
- 2021-06-16
- Видео
- 0
Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 13 673 хүнээс шинжилгээ авахад 2395 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр нийт халдварын тохиолдол 83 128 болж буй. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 2395 нь дотоодын халдвар бөгөөд эмнэлгээс шалтгаалах нэг тохиолдол илэрчээ. Халдвар авсан иргэдийн олонх нь буюу 337 нь 30-34 насныхан бөгөөд 600 гаруй хүүхэд халдвар авчээ.
Нийт тохиолдлын 1750 нь нийслэлд, 644 нь орон нутагт гарчээ. Орон нутагт гарсан халдварын тодруулбал,
Увс аймагт 16
Орхон аймагт 87
Хөвсгөл аймагт 22
Завхан аймагт 15
Булган аймагт 5
Сэлэнгэ аймагт 31
Ховд аймагт 9
Сүхбаатар аймагт 29
Архангай аймагт 40
Дархан аймагт 51
Төв аймагт 44
Хэнтий 41
Дорнод аймагт 12
Баянхонгор аймагт 101
Говь-Алтай аймагт 26
Өвөрхангай аймагт 50
Баян-Өлгий аймагт 24
Говьсүмбэр аймагт 19
Дундговь аймагт 12 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт есөн хүн нас барснаар Ковид19-ийн шалтгаант нас баралт 389 болж байна. Тэдний нэг нь 20 гаруй насны иргэн бөгөөд тэрбээр дархлаажуулалтдаа хамрагдаагүй байжээ.
Харин 827 хүн эдгэрчээ. Улмаар нийт эдгэрсэн хүний тоо 58 649 боллоо.
Одоогоор 9643 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
Хөнгөн – 5,966
Хүндэвтэр – 2,640
Хүнд - 858
Маш хүнд – 179 хүн байна.