ЭМЯ: 2231 хүнээс халдвар илэрч, 12 хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

"Сүүлийн 24 цагт 11765 сорьцод шинжилгээ хийхэд 2231 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн 1289 нь Улаанбаатар хотод, орон нутагт 934, эмнэлгээс шалтгаалах 8 тохиолдол бүртгэгдсэн байна. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 98050 боллоо.

Мөн 12 иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 459 болж байнa.

Орон нутагт илэрсэн халдварын тохиолдлыг задалбал, 

Архангай аймагт 106
Баян-Өлгийд 14
Баянхонгорт 85
 Булганд 59
Говь-Алтайд 44
Говьсүмбэрт 11
Дархан-Уул аймагт 57 
Дундговь аймагт 57
Дорнодод 51
Завханд 76
Орхон аймагт 54
Өвөрхангайд 48
Сүхбаатарт 34
Сэлэнгэд 43
Увсад 32
Ховдод 25
Хөвсгөлд 85
Хэнтийд 53 тохиолдол бүртгэгджээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай