С.Лавров: ОХУ хараат бус гадаад бодлогоо үргэлжлүүлнэ
- 2021-06-29
- Дэлхий
- 1
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров дэлхийн дэг журам, олон улсын эрх зүйн тухай нийтлэлээ “Коммерсантъ”, “Glo- bal Affairs” сэтгүүлд нийтэлжээ.
Ерөнхийлөгч В.Путин, Жозеф Байден нар цөмийн дайныг хүлээн зөвшөөрөхгүй, стратегийн тогтвортой байдлын харилцан яриа хэлэлцээрийг эхлүүлэхээр тохиролцсон. Мөн кибер аюулгүй байдал, дипломат төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа, бүс нутгийн хэд хэдэн мөргөлдөөний талаар зөвлөлдсөн юм. Хэлэлцээрийн дараа Америкийн албан тушаалтнууд “Москвад зааж, тодорхой шаардлага тавьсан” гэж мэдэгдлээ. Түүгээр ч үл барам тэд Москватай харилцаагаа улам бүр дордуулахад бэлэн байна. Вашингтон хоёр удирдагчийн хэлэлцээрээс өмнө Корнуолл, Брюсселийн уулзалтыг ямар ч эргэлзээ үлдэхээргүй болгоомжтой бэлтгэсэн. Корнуолл, Брюсселийн баримт бичгүүдэд “дүрэмд суурилсан дэлхийн дэг журам” хэмээх ойлголтыг тусгажээ. Энэ нь НҮБ-ын дүрэмд тусгасан олон улсын эрх зүйн түгээмэл зарчмуудтай харшилсан. Барууны хүсэл зоригийн эсрэг үйлдэл хиймэгц “дүрэм зөрчсөн” хэмээж эрхээ тунхагладаг. Улмаар зөрчсөн этгээдийг шийтгэхийг уриалдаг. “Их 7”, НАТО, Европын холбооны дээд хэмжээний цуврал уулзалтаар АНУ эргэн ирж, Вашингтоны шинэ засаг захиргааны жигүүр дор “Хуучин ертөнц”-ийг нэгтгэжээ. НАТО, Европын холбооны гишүүдийн олонх нь энэхүү эргэлтийг тайван хүлээж аваад зогсохгүй урам зоригтой дагалаа.
“Барууны гэр бүл” -ийг нэгтгэх үзэл суртлын үндэс нь либерал үнэт зүйлийг хүн төрөлхтний хөгжлийн “чиглүүлэгч од” болгон тунхаглах явдал байв.
Вашингтон, Брюссель “ардчиллыг дэмжих” ашиг сонирхлын үүднээс хориг арга хэмжээг нэмэгдүүлэх зорилгоо тунхаглажээ. Үүний тулд “ардчиллын төлөөх дээд хэмжээний уулзалт” хуралдуулах тухай Америкийн санааг хэрэгжүүлнэ. Жозеф Байден, Борис Жонсон нар “Их 7” бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр баталсан Англи, АНУ-ын Атлантын шинэ баримт бичгийг танилцуулсан. Гэхдээ тэд ЗСБНХУ болон Европын хэд хэдэн Засгийн газар 80 жилийн өмнө боловсруулсан анхны дүрмийг дурдаагүй юм. Атлантын шинэ дүрмийг дэлхийн дэг журмыг бий болгох “эхлэлийн цэг” болгон боловсруулсан. Шинэ дүрэмд НҮБ, Европын Аюулгүй байдал хамтын ажиллагааны талаар ямар ч лавлагаа байхгүй. Энэхүү философи нь дээр дурдсан “ардчиллын дээд хэмжээний уулзалт”-д бэлтгэх үндэс суурийг бүрдүүлсэн нь тодорхой. ОХУ, БНХАУ-ыг авторитаризмын тээвэрлэгч, зарласан чиглэлийг хэрэгжүүлэхэд саад болж буй гол хүчин зүйл гэж тодорхойлжээ. Бээжинг эдийн засгийн ашиг сонирхлоо хэт түрэмгийлэн сурталчилж (“Нэг бүс-Нэг зам” санаачилга) цэрэг, технологийн хүч чадлаа ерөнхийдөө бэхжүүлж, нөлөөгөө тэлсэн гэж буруутгасан. Харин ОХУ-ыг бүс нутагт “түрэмгий бодлого” явуулсан гэж буруутгалаа. Сири улсад болсон шиг барууны адал явдлын золиос болж, улс төрөө алдах аюул заналхийлэлд өртсөн улс орнуудын төлөө Москва зогсдог.
СӨРГӨЛДӨӨН БИДНИЙ СОНГОЛТ БИШ
Тусгаар тогтносон улсуудад хориг арга хэмжээ авах, хууль бус дарамт үзүүлэх замаар Өрнөд дэлхийн үйл хэрэгт тоталитаризмыг нэвтрүүлж, неоколоничлолын байр суурийг баримталдаг. Үүний зэрэгцээ, Европын холбоо хэвтээ хориг арга хэмжээний механизмыг бий болгодог бөгөөд НҮБ-ын дүрмийг үл харгалзан үздэг. Уг схемээр давж заалдах болон түншлэлд оролцогчид тодорхой хүрээнд тэдний шаардлагыг хэн зөрчсөнийг ойр тойрныхоо хүрээнд шийдэж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандах шаардлагагүй болно. Энэ бол ардчилсан биш, жинхэнэ олон талт байдалд харшилжээ. Бидний хувьд шударга дүрэм бол хуультай салшгүй холбоотой. “Дүрэмд суурилсан дэлхийн дэг журам” бол давхар стандартын биелэл. “Дүрэм” гэсэн ойлголт нь олон улсын эрх зүйд төдийгүй хүний мөн чанарт халдахад илэрдэг. Гэсэн хэдий ч “эрх чөлөө, тэгш байдал, ахан дүүс” гэдэг нь бас барууны фразеологизмоос гаралтай. Үнэн хэрэгтээ одоо Европт “ахан дүүс” гэсэн нэр томьёог ашиглах нь улс төрийн хувьд хэр зөв болохыг би мэдэхгүй. Улс орнууд дахь тэгш байдал, ардчиллыг сурталчилж, үлгэр жишээг дагахыг бусдаас шаардаж, олон улсын харилцааны тэгш байдал, ардчиллыг хангах зорилтуудын талаар ярилцахыг огт хүсэхгүй байна. Энэ хандлага эрх чөлөөний үзэл баримтлалд илэрхий харш. Умард Атлантын эвсэл Америкийн “Энэтхэг-Номхон далайн” стратегийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцож, Ази, Номхон далайн хамтын ажиллагааны нээлттэй архитектурт АСЕАН-ны үүргийг алдагдуулж байна. Европын холбоо хөршийнхөө геополитикийн орон зайг “хөгжүүлэх” хөтөлбөр боловсруулж байгаа бөгөөд тэдгээрийн агуулгын талаар уригдсан орнуудтай тусгайлан зөвлөлдөхгүй. Энэ бол Дорнын түншлэл ба Брюсселийн баталсан Төв Азийн хөтөлбөрийн мөн чанар юм. Ийм хандлага нь ОХУ, Тусгаар улсуудын хамтын нийгэмлэг, Евразийн эдийн холбоо, ШХАБ-ын оролцоотой интеграцын холбоод бизнес эрхэлж байгаатай үндсэндээ зөрчилдлөө. Хараат бус, бие даасан хөгжил, үндэсний ашиг сонирхлыг хамгаалах, гаднын түншүүдтэй ижил тэгш хэлэлцээр хийхэд бэлэн байгаа нь Москвагийн гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын үндэс суурь. Ерөнхийлөгч В.Путин Женевт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Өрнөдийн гадуурхагдсан тойргийг дэмжих зорилгыг тайлбарласан. Олон улсын харилцааг ардчилах, дэлхийн олон төвт ертөнцийн дэг жаягийг батлах ажлуудын нэг бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэчлэлийг Ази, Африк, Латин Америкийн орнуудын зардлаар бэхжүүлж, хамтын бус хэт их төлөөллийг зогсоох ёстой.
Хэн нэгний хүсэл эрмэлзэл, заналхийллээс үл хамааран манай улс бүрэн эрхт, хараат бус гадаад бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлж, орчин үеийн дэлхийн соёл, иргэншлийн нэгдмэл хөтөлбөрийг үргэлж дэвшүүлнэ. Сөргөлдөөн, ямар хүсэл эрмэлзэлтэй байх нь бидний сонголт биш. Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 22-ны нийтлэлдээ “Бид урьд өмнөх үл ойлголцол, гомдол, зөрчил, алдааны ачааллыг үүрэхгүй” гэж онцлон тэмдэглээд, тусгаарлалтын шугамгүйгээр аюулгүй байдлыг хангахыг уриалсан. Энэхүү хандлагыг Оросын мянга мянган жилийн түүхээр урьдчилан тодорхойлсон бөгөөд хөгжлийнхөө өнөөгийн сорилтыг бүрэн хангаж байна. Шударга ёсны дээд үнэлэмжид суурилсан, том, жижиг улс орнууд тайван, чөлөөтэй хөгжих боломжийг олгох ийм улс хоорондын харилцааны соёлыг бий болгохыг бид үргэлжлүүлэн дэмжих болно. Бид ашиг сонирхлын тэнцвэрийг олоход харилцан бэлэн байгаа хүмүүстэй олон улсын эрх зүйн хүрээнд шударга хэлэлцээр хийнэ.
Х.Эрдэнэзаяа
Сэтгэгдэл (1)
(103.229.123.104)
ANU n Uzel bodliin kolonchlol idevhtei yavagdaj bna