Aрд иргэдийг үер усны аюулаас  сэрэмжтэй байхыг анхааруулж байна

2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Бэлтэс, Бүгсий, Үүр зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-55 см нэмэгдэж, Бэлтэс, Үүр гол үерийн түвшинг 5-30 см даван үерлэж байна.

Мөн түүнчлэн Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, зүүн хажуугийн Хэрлэн, Алтай нурууны Ховд, Увс нуурын савын Түргэн зэрэг голууд үерийн түвшинг 5-10 см, Их Хянганы нуруунаас эх авсан Халх гол Ялалт баг орчимд үерийн аюултай түвшинг 5 см давсан байна.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар борооших төлөвтэй байгаа тул гол мөрний сав дагуу нутаглаж буй малчид ард иргэдийг үер усны аюулаас  сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)